Ковид-19: Сүүлийн 24 цагт 13 тохиолдол шинээр бүртгэгдлээ

2023 оны 01-р сарын 10 өдөр, 11 цаг 40 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
KORONO-640x427

Улсын хэмжээнд өнгөрсөн хоногт хийсэн КОВИД-19-ийн халдварыг илрүүлэх PCR шинжилгээгээр 13 тохиолдол батлагджээ.

Үүнээс  9 нь Улаанбаатарт, 4 нь орон нутагт бүртгэгдсэн байна.

Улсын хэмжээнд  нийт батлагдсан тохиолдол 1,007,800 боллоо.

Орон нутагт бүртгэгдсэн халдварын тухайд, Дундговьд 3, Төв аймагт 1 илэрсэн байна.

13