Халтиргаа гулгаанаас сэргийлэх зорилгоор нийслэлийн хэмжээнд “Ердөө 90 минут” бүх нийтийн их цэвэрлэгээг өнөөдөр зохион байгуулав. 11:00-12:30 цагийн хооронд үргэлжилсэн уг цэвэрлэгээнд нийслэлийн нутгийн захиргааны 72 байгууллагын 2186 албан хаагч, хот, дүүргийн тохижилт үйлчилгээний байгууллагын 1389 ажилчин 193 техник хэрэгсэлтэйгээр, мөн хувийн хэвшлийнхэн оролцож, хуваарийн дагуу оноосон талбайн цас, мөсийг цэвэрлэлээ.
Улаанбаатар хотын Ерөнхий менежер бөгөөд Захирагчийн ажлын албаны дарга М.Баяраа “Зам талбайн цэвэрлэгээ, үйлчилгээг хариуцан ажиллаж буй албан хаагч стандартаараа өдөрт 10 мянган ам метр талбай цэвэрлэх нормтой. Гэхдээ ажиллах хүн хүчний хүрэлцээ хомс зэргээс шалтгаалан одоогоор нэг үйлчлэгчид 13 мянган ам метр, заримдаа түүнээс ч их хэмжээтэй талбай ногддог, ачаалал маш их. Тиймээс иргэд, аж ахуйн нэгжийг хамруулсан их цэвэрлэгээг зохион байгуулж байна. Цаашид тодорхой хуваарийн дагуу, жилд зургаан удаа их цэвэрлэгээг зохион байгуулахаас гадна хот тохижилтын үйлчилгээнд ашиглах машин техникийн хүрэлцээг нэмэгдүүлэхэд онцгой анхаарна” хэмээв.
ОСНААУГ-ын Хэрэглэгчдэд үйлчлэх төв 5-ын дарга Ц.Амарсайхан “Хог хаягдлын тухай хуулийн дагуу манай байгууллага ойр орчмынхоо 50 ам метр талбайн хог хаягдал, цас, мөсийг байнга цэвэрлэдэг. Өнөөдөр манай байгууллагын 82 албан хаагчийн 50 гаруй нь цэвэрлэгээнд оролцож байна” гэсэн юм.
Мөн “Хотын цэвэр цэмцгэр байдал, өнгө үзэмжийг сайжруулахад иргэдийн оролцоо чухал. Өнөөдрийн их цэвэрлэгээнд НЗДТГ-ын 60 гаруй ажилтан, албан хаагч хоёр ээлжээр оролцож, МУИС-ийн урд, ХУИС-ийн хойд замыг хариуцан цэвэрлэлээ” хэмээн НЗДТГ-ын ахлах мэргэжилтэн Д.Тэгшжаргал онцлов.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
