Зудын эрсдэлийн үнэлгээгээр нэн эрсдэлтэй гэж дүгнэгдсэн Баян-Өлгий аймгийн нийт нутгаар харын зуд давамгайлж, есөн суманд өвөлжилт хүндэрч байна.
Тус аймгийн хэмжээнд нийт 2 сая 250 мянга гаруй мал өвөлжиж байгаа бөгөөд цаг агаар муудаж, он гарснаас хойш 5000 гаруй мал хорогдсон байна.
2022-2023 оны өвөл тус аймгийн 13 сум, 1 тосгоны нийт 1 641 өрхийн 429 224 толгой мал отроор өвөлжиж байна. Үүнээс бусад аймгийн нутаг дэвсгэрт 411 өрхийн 90,153 толгой мал, өөрийн аймгийн бусад сумын нутаг дэвсгэрт 581 өрхийн 105.721 толгой мал, сум дундын отрын бүс нутагт 8 өрхийн 7.241 толгой мал, хилийн зурвас бүс нутагт 190 өрхийн 74.701 толгой мал, Улсын тусгай хамгаалалтын бүс нутагт 451 өрхийн 151.408 толгой мал өвөлжиж байна.
Баян-Өлгий аймагт мах нядалгааны 7 аж ахуйн нэгж гадаад болон дотоодын зах зээлд мах нийлүүлдэг бөгөөд хоногт 850 бод, 3000 бог мал төхөөрөх хүчин чадалтай аж.
Өнөөдрийн байдлаар 1310 тонн мах бэлтгэснээс хаврын нөөцөд 291 тонн нь махыг бэлтгээд байгаа аж.
Энэ үеэр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан “Өнгөрсөн өдрүүдэд Толбо, Буянт сумдад ажиллаж, Засгийн газрын бодлого шийдвэр, Ерөнхий сайдын албан даалгавар болон сум орон нутгийн ажил, тусламж дэмжлэг малчны хотонд хүрч чадаж байгаа эсэхийг шалгаж, иргэдийн санаа бодлыг сонслоо. Ихэнх айл өвөлжилтийн бэлтгэлээ чадлынхаа хэрээр сайн бэлдсэн байна. Гэвч байгалийн давагдашгүй хүчин зүйлд хүчин мөхөсдөж байгааг бид бүгд харж, мэдэрч байна. Иймээс цаашид авах арна хэмжээгээ сайжруулж, баг сумын Засаг дарга нар малчидтайгаа илүү ойртож, Улсын болон аймаг, сумын Онцгой комиссоос шийдвэрлэсэн тусламж, дэмжлэгийг эзэнд нь хүргэх үүргийг хариуцлагатайгаар биелүүлэх шаардлагатай” гэлээ.
Улсын нөөцөөс Баян-Өлгий аймагт 683 тонн тэжээлийг өвөлжилт хүндэрсэн сумдад 50 хувийн хөнгөлөлттэй олгохоор шийдвэрлэж, хүлээлгэн өглөө.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
