Өнөөдөр улаан хулгана өдөр

2023 оны 01-р сарын 18 өдөр, 07 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
hulgana
-Аргын тооллын 1 дүгээр сарын 18. Лхагва (Буд) гараг (2023)
-Билгийн тооллын 26, улаан хулгана, хонгорцог-17 од, суудал ус, мэнгэ 7 улаан, идэрийн барилдлагатай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:35-17:30.
-Өдрийн сайн цаг: Морь(11:40-13:40), бич(15:40-17:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40) болой.
-Хүний сүлд өвдөг, хацар, өвчүүнд, гэрийн сүлд гэр дотор орших болой.
-Үс засуулахад амгалан жаргалантай сайн. Гэвч морь, могой, хонь жилтнээ муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Луу, бич, хулгана, гахайжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин морь, могой жилтнээ сөрөг муу.
Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин төлөг тавих, морь уралдуулах, нохой тэжээх, хүүхэд үрчлэн авах, улаан идээ авах, хутга мэс ирлэх, архи уух, лам болох, ном сонсох, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, замд гарах, мал худалдах, арилжаа хийхэд муу. Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх