Хүүхдийн мөнгө олгох журам хэрэгжиж эхэлсэнтэй холбогдуулан и-халамж систем рүү иргэд нэвтрэхэд мэдээллийн зөрүүтэй байдал гарч, иргэдийг бухимдуулж байна. Энэ асуудалтай холбогдуулан Монгол Улсын сайд, ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан, Сангийн сайд Б.Жавхлан, Цахим хөгжил, харилцаа холбооны сайд Н.Учрал, ХНХЯ-ны дэд сайд С.Зулпхар болон холбогдох албаны хүмүүс мэдээлэл хийлээ.
ЗГХЭГ-ын дарга Д.Амарбаясгалан “Алдаа гарсныг бид хүлээн зөвшөөрөх ёстой. Хамгийн том алдаа нь өрхийн мэдээллийн нэгдсэн сан дээр гарч ирээд байна. Өрхийн мэдээллийн сан нь нэгжийн бага түвшиндээ мэдээллээс зохих хасалтыг хийдэггүй, мэдээллээ цаг тухай бүрт нь шинэчлээгүйн улмаас давхардал зөрүү үүсэж алдаа болсныг хүлээн зөвшөөрч байна.
Хүүхдийн мөнгийг бодох аргачлалд мэдээлэл өгч байгаа
– Нийгмийн даатгалын ерөнхий газар
– Хөдөлмөр халамжийн үйлчилгээний ерөнхий газар
– Авто тээврийн үндэсний төв
– Үндэсний статистикийн хороо
– Улсын бүртгэлийн ерөнхий газар
– Татварын ерөнхий газар гэсэн төрийн зургаан байгууллага нь мэдээллээ хоорондоо хангалттай солилцдоггүй, уялдаа муутай, мэдээллийн давхцал зэргээс хамаарч ийм асуудал үүсээд байна. Иймд эдгээр алдаа дутагдлаас үүдэж олон нийтийг бухимдуулсанд Засгийн газар хүлцэл өчье гэлээ.
Монгол Улс анх удаа төрд байгаа мэдээллээ нэгтгэж, олон улсын жишигт нийцсэн аргачлалаар хүүхдийн мөнгө олгох ажлыг хийж эхэлсэн нь энэ. Өрхийн мэдээллийн сангийн бүртгэл дээр асуудал үүсэж эхэлсэн учраас гарсан алдаануудыг арилгаж, цаашид цахимжих ажлаа улам шинэчлэн ажиллах болно гэдгийг тэрбээр онцоллоо.
Системд хүүхдийн мөнгө авна гэсэн өрхүүд мөнгө нь ямар нэгэн асуудалгүй орно. Харин байр, орон сууц, автомашины бүртгэлийн давхардлаас үүдэж өндөр орлоготой болж харагдаад хүүхдийн мөнгөнөөс хасагдаж байгаа иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаанд зохион байгуулж, Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно.
Харин иргэдийг шилжилт хөдөлгөөн болон үл хөдлөх хөрөнгийн мэдээллээ нягтлахыг хүслээ.
“Мэдээллийн давхардлыг цэгцлэхээр Хүүхдийн мөнгө авах 91 хувь тодорхой болно. Төсөв хөрөнгө хангалттай байгаа” гэж Сангийн сайд Б.Жавхлан мэдэгдлээ.
Мөн энэ асуудлаар өдөр бүр 11 цагаас мэдээлэл хийж байхаар боллоо.
Иргэдийн мэдээллийг шинэчлэх ажлыг 14 хоногийн хугацаанд шийдэж, Хүүхдийн мөнгийг нөхөж олгоно
2023 оны 01-р сарын 17 өдөр, 17 цаг 47 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
