ХАЙРХАН-Нийслэлийн нэгдсэн захын нэрэмжит “Монгол Улсын начин цолны хүндэтгэл”-ийн барилдаан сайхан боллоо. Улс, аймгийн алдар цолтой 256 бөх уран мэх, авхаалж самбаа сорин барилдсанаас Архангай аймгийн Батцэнгэл сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Сокол” ХХК, “Хатант интернэшнл” ХХК, “Бөхбилэгт” дэвжээний бөх, улсын үнэн зоригт харцага Батсүхийн Зоригтбаатар түрүүлж, Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Кардеш” ХХК, “Дээдсийн жигүүр” ХХК, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Булган-Эрдэнийн Түмэндэмбэрэл үзүүрлэв.
Их шөвөгт Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол сан”, Эм Жи Ө транс ХХК, Ховд дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Булган аймгийн Орхон сумын харьяат, “Хилчин” спорт хороо, Ваян Эвэнт Холл ХХК, “Булганхан” дэвжээний бөх, улсын начин Э.Сумъяабат нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын начин Д.Амарсайхан, Д.Цэрэнтогтох, Т.Дүгэрдорж, Б.Түвшинтөгс нар үлдэв.
Энэхүү барилдааны үеэр олон азтанууд тодруулсан бөгөөд Начин цолны хүндэтгэлийн барилдаанд зодоглосон 256 бөхөөс:
~ Нэг жилийн будааны хэрэглээний эрхийг – улсын начин Ш.Шинэбаяр
~ Нэг жилийн гурилын хэрэглээнийх эрхийг – аймгийн арслан Ц.Лувсан-Адъяа
~ Нэг жилийн сүүний хэрэглээний эрхийг – аймгийн начин Б.Баянсайхан нар хожсон юм.
Мөн хүрэлцэн ирсэн болон барилдсан бүх начин цолтнуудын дундаас нэг сая төгрөгийн азтанаар Говь-Алтай аймгаасаа зорин ирсэн улсын начин Г.Гансүх тодорлоо.
Харин үзэгчдийн дундаас гурван сая төгрөгийн азтанаар Завхан аймгийн харьяат, хувиараа бизнес эрхлэгч ……………………….., таван сая төгрөгийн азтанаар Архангай аймгийн харъяат хувиараа бизнес эрхлэгч Батмөнх нар тодорсон юм.
Дунд шөвгийн 4 бөхийн шагналыг “Хайрхан” нийслэлийн нэгдсэн зах төслийн Дотоод хяналт хариуцсан захирал Завхан аймгийн Эрдэнэхайрхан сумын харьяат, бөхийн чөлөөт барилдааны ОУХМ, Ази тивийн аваргын мөнгөн медальт, Азийн элсний наадмын анхны аварга, аймгийн арслан Төмөрхүүгийн Энх-Амгалан гардуулсан бол Их шөвгийн дөрвөн бөхийн шагналыг Нью Фоос ХХК-ны захирал З.Эрдэнэбат, МҮБХ-ны тэргүүн Ц.Магалжав нар гардууллаа.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
