Өнөөдөр улаан бич өдөр

2023 оны 02-р сарын 07 өдөр, 07 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bich jil
-Аргын тооллын 2 дугаар сарын 7. Мягмар (Ангараг) гараг (2023)
-Билгийн тооллын 17, улаан бич, их морь-9 од, суудал гал, мэнгэ 5 шар, арвидахын барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 08:12-18:01.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Хүний сүлд шагай, хоолой, хүзүүнд, гэрийн сүлд унь, таазанд орших болой.
-Үс бүү засуул өнгө зүс доройтох тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Луу, хулгана, могой, морьжилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бар, тахиа, бич жилтнээ сөрөг муу.
Аливаа санасан үйлс сэтгэлчлэн бүтмүй. Харин байшин сав дээр гарах, шинэ хувцас өмсөх, эсгэх, чимэг оёх, худалдаа хийх, худаг малтах, эм найруулах, замд гарах, бэрийн үйл, үхэгсдийн үйлд муу. Эр хүн хэрэг чирэгдэлд холбогдохоос болгоомжилж явах ёстой. Хүн мал амгалангүй тул хичээн сэрэмжлэх хэрэгтэй. Түшмэл, хутганы өдөр дэлгэрдэгч хутга бүү хурцал.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх