Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөний хүрээнд “Өгөөмж Архад” ХХК-д ажиллалаа.
2000 онд байгуулагдсан тус компани 130 гаруй ажилтан, албан хаагчтай, 30 гаруй нэр төрлийн нарийн боов, 30 нэр төрлийн бялуу, бэйкери, кофе шопын бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг.
Дотоодын гурил, гурилан бүтээгдэхүүний зах зээлийн 14 орчим хувийг хангадаг бөгөөд үйлдвэрлэлийн нийт хүчин чадлын 50 хувийг хөөмөл, 25 хувийг чанамал бүтээгдэхүүн эзэлдэг байна.
Цар тахлын үед төрөөс аж ахуйн нэгжийн цахилгаан, дулаан, ус зэргийн төлбөрийг бүрэн хариуцаж байсан нь ажлын байрыг хадгалах, үйл ажиллагаагаа хэвийн явуулахад томоохон дэмжлэг болсныг хэлж байлаа.
Мөн Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан “Хүнсний хувьсгал” үндэсний хөдөлгөөнд идэвхтэй оролцохоо илэрхийлж, дотоодын аж ахуйн нэгжүүдээ татварын бодлогоор дэмжих шаардлага байгааг хэлэв.
Тус компани цаашид хүчин чадлаа нэмж, эрэлтэд нийцсэн, инновац шингэсэн бүтээгдэхүүн үйлдвэрлэх, хог хаягдлыг дахин боловсруулах төсөл хэрэгжүүлэх, хэрэглэж буй усаа саарал ус болгон дахин ашиглахаар төлөвлөсөн байна.
Үйл ажиллагаагаа өргөжүүлэхийн зэрэгцээ гүйцэтгэлийн үнэлгээний урамшууллын системээр гуравдах цалинг сар бүр олгодог. Мөн ажилтнуудаа их, дээд сургуульд сурган, шинэ гэр бүлд байр олгож, төрөл бүрийн сургалтад хамруулдаг тухай компанийн удирдлага танилцуулав.
Тус компани элсэн чихрээс бусад бүх түүхий эдээ дотоодын аж ахуйн нэгжүүдээс авч, харилцан бие биеэ дэмжин ажиллаж байна.
“Өгөөмж Архад” ХХК 2022 онд улсын төсөвт 750 орчим сая төгрөгийн татвар төлжээ.
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүх мөн өдөр “Хүн од” ХХК-д ажиллалаа.
“Хүн од” ХХК 1992 онд байгуулагдсан. ХБНГУ-ын тоног төхөөрөмж, технологиор 1994 оноос хиам, махан бүтээгдэхүүн үйлдвэрлэж эхэлсэн үндэсний аж ахуйн нэгжийн нэг юм.
Улсын хэмжээнд бүрэн зогсоод байсан нөөшилсөн бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг 2000 онд анхлан сэргээж, 2011 онд бүх төрлийн хиам, махан бүтээгдэхүүн савлах цехийг ашиглалтад оруулж байжээ.
Шинээр бий болгосон Armos брэндийн 16 нэр төрлийн хиам, 15 нэр төрлийн нөөшилсөн бүтээгдэхүүнээс гадна хаягдал өөхийг боловсруулж үйлдвэрлэсэн саван зах зээлд нийлүүлж байна. 60 гаруй ажилчинтай.
Ижил төстэй импортын бүтээгдэхүүний татварыг өндөрсгөвөл үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаагаа өргөтгөх, шинэ техник, технологи нэвтрүүлэх, ажлын байр нэмэгдүүлэх зэрэгт томоохон дэмжлэг болно гэдгийг компанийн удирдлагууд хэлж байлаа.
Үндэсний үйлдвэрлэгч аж ахуйн нэгжүүдээ дэмжихийн тулд ижил төстэй импортын барааны татварыг үе шаттай нэмэх тухай асуудлыг ойрын хугацаанд Засгийн газрын хуралдаанаар хэлэлцүүлнэ гэдгийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайд Х.Болорчулуун хэллээ.
“Хүн од” ХХК одоогоор нөөшилсөн бүтээгдэхүүнээ ОХУ-д, дулааны аргаар боловсруулсан махан бүтээгдэхүүнээ БНХАУ-д экспортолж эхлээд байна.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
