Монгол Улсын шинэ Үндсэн хуулийг баталсны 31 жилийн ойн түүхт өдрийг угтан НИТХ, НЗДТГ-аас их, дээд сургуулийн оюутнуудын дунд “Хүний эрхийг хангах орон нутгийн байгууллагын үүрэг” болон “Орон нутгийн бие даасан байдал, тулгамдаж буй асуудал” зэрэг сэдвийн хүрээнд илтгэлийн уралдаан зарласан. Тэгвэл тус илтгэлийн материал хүлээн авах хугацааг сунгаж, хоёрдугаар сарын 24-ний 17:00 цаг хүртэл хүлээн авахаар боллоо.
Уралдаанд ирүүлэх илтгэл нь өгөгдсөн сэдвийн мөн чанар, хэрэгжилт, тулгамдаж буй асуудлыг тодорхойлсон, өөрийн үзэл бодол, санал, дүгнэлтээ илэрхийлсэн, үндэслэл, судалгаа, нотолгоонд тулгуурласан, шинэлэг байх шаардлагатай. Мөн зохиогчийн эрхийн зөрчилгүй, хүний нэр төр, алдар хүндэд халдсан үг хэллэг ашиглаагүй байна.
Шалгаруулалт хоёр үе шаттай, эхний шатанд сэдэв тус бүрд илтгэлд тавих шаардлага хангасан 10 бүтээлийг шалгаруулна. Харин хоёрдугаар шатны шалгаруулалт гуравдугаар сарын 10-нд Нийслэлийн Засаг захиргааны II дугаар байр Хангарди ордонд болох бөгөөд эхний шатнаас шалгарсан оролцогчид илтгэлээ танилцуулах юм. Шалгаруулалтыг судлаач, эрдэмтэн, нийслэлийн нутгийн захиргааны байгууллагын албан хаагчдаас бүрдсэн Ажлын хэсэг явуулна.
Сэдэв тус бүрийн хүрээнд байр шалгаруулах бөгөөд нэгдүгээр байр 1,500,000, хоёрдугаар байр 1,000,000, гуравдугаар байр 500,000 төгрөгийн шагналын сантай. Илтгэлийг НЗДТГ-ын байранд, эсхүл zultsetseg.b@ulaanbaatar.mn цахим хаягаар хүлээн авна.
Илтгэл нь дараах шаардлагыг хангасан байна. Үүнд:
- Бүтэц, агуулгыг багтаасан нэг нүүр товчлолтой,
- Илтгэлийн мөр хоорондын зай 1.0, үсгийн фонт Arial, үсгийн хэмжээ 12, цаасны хэмжээ А4 байх;
- Илтгэлийн хэмжээ 10-12 хүртэл нүүрэнд багтсан байх;
- Илтгэл монгол хэлээр, үг, үсэг, утга найруулгын алдаагүй байх;
- Илтгэлд ашигласан эх сурвалжийн эшлэл, зүйлт, тайлбар, эх сурвалжийн жагсаалтыг тодорхой бичсэн байх;
- Овог, нэр, холбоо барих утасны дугаар, и-мэйл хаягийг тодорхой бичсэн байна.
Тус уралдааныг Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, хүний эрх болон орон нутгийн бие даасан байдлыг иргэд, олон нийтэд сурталчлах, ач холбогдлыг таниулах, мэдлэг ойлголтыг нэмэгдүүлэх, орон нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын үйл ажиллагаанд иргэд, олон нийтийн идэвх, санаачилгыг нэмэгдүүлэх зорилгоор зохион байгуулж байгаа юм. Уралдааны талаарх нэмэлт мэдээллийг 11-326659, 11-328715 дугаарын утсаар болон zultsetseg.b@ulaanbaatar.mn цахим хаягаар авах боломжтой.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
