Улаанбаатар хотын нийтийн тээврийн үйлчилгээнд туршилтаар явуулах гэж буй “SAZ LE60” маркийн хоёр автобусыг Нийслэлийн Нийтийн тээврийн газар өнөөдөр хүлээн авлаа. Тус автобуснуудыг Бүгд Найрамдах Узбекистан Улсын “SamAuto” ХХК үйлдвэрлэсэн бөгөөд нэг жилийн турш нийслэлд туршилтаар явуулах юм.
“SAZ LE60” маркийн автобус нь
- 56 хүний багтаамжтай
- Өвөл, зуны цаг агаарт тохирсон агааржуулалтын системтэй
- Камержуулалтын системтэй
- Хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд зориулсан суудал болон налуу шаттай
- 45 хэмийн хүйтэнд тэсвэртэй, цонх цантахгүй зэрэг үзүүлэлттэй. Мөн дотоод эд ангийг нь Япон Улсын “ISUZU” ХХК-иас авдаг байна.
Монгол Улсын сайд, Нийслэл Улаанбаатар хотын авто замын түгжрэлийг бууруулах Үндэсний хорооны дарга Ж.Сүхбаатар “Авто замыг тэлснээр, шинээр барьснаар түгжрэл буурахгүй. Тиймээс хамгийн гол нь нийтийн тээврийг нэмэгдүүлэх нь чухал. Энэхүү хоёр автобусыг туршилтаар явуулахаар өгч буй нь цаашдын хамтын ажиллагааны эхлэл гэж үзэж байна” хэмээлээ.
Бүгд Найрамдах Узбекистан Улсын “SamAuto” ХХК нь 1999 оноос хойш ачаа тээврийн машин, автобус үйлдвэрлэх чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа бөгөөд ОХУ, Гүрж, Украин, Казакстан, Тажикстан зэрэг улс руу экспортолдог аж. Тус компанийн орлогч захирал Ярашев.И.Т “SAZ LE60” маркийн автобусыг олон жилийн судалгаа, туршлагад үндэслэн үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн гэдгийг онцолж байв.
Дашрамд дурдахад, Улаанбаатар хотын нийтийн тээвэрт ажлын өдөр 977, амралтын өдөр 718 автобус үйлчилгээнд явж байна. 2022 оны байдлаар Улаанбаатар хотын нийт хүн амын 45 хувь нь нийтийн тээврээр үйлчлүүлдэг, нийслэлийн нийт автомашины 0.02 хувийг нийтийн тээврийн хэрэгсэл эзэлдэг гэсэн судалгаа бий. Иймд энэ хувийг өсгөж, нийтийн тээврийг нэмэгдүүлэх зорилгоор нийслэлээс Засгийн газартай хамтран 2024 он хүртэл парк шинэчлэлийг үе шаттайгаар хийж байгаа билээ. Одоогийн байдлаар нийт 217 автобус орж ирээд байна. Энэ сард мөн 100 гаруй автобус шинээр авах юм.



32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
