ЕБС-ийн сурагчид ирэх 7 хоногт бүтэн амарна

2023 оны 02-р сарын 14 өдөр, 12 цаг 32 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
suragch

Монгол түмний уламжлалт баяр цагаан сарыг тохиолдуулан хичээл сургалтын үйл ажиллагаанд дараах зохицуулалтыг хийхээр шийдвэрлэлээ.

Сургуулийн өмнөх боловсролын байгууллага, ерөнхий боловсролын сургуулийн сурагчид ирэх 7 хоног буюу 02 дугаар сарын 20-24-ний өдрүүдэд амарна. 2 дугаар сарын 20-ны өдрийн хичээлийг энэ бямба гарагт буюу 18-ны өдөр нөхөж орно. Харин 2 дугаар сарын 24-ний баасан гарагийн хичээлийг дараагийн 7 хоногийнх нь бямба гараг буюу 3 дугаар сарын 04-ний өдөрт шилжүүлж байна.

Мэргэжлийн боловсрол, сургалтын байгууллага болон их, дээд сургуулиуд энэ сарын 20, 24-ний хоёр өдрийн хичээлийг цахимаар зохион байгуулна. Дадлагын буюу лабораторийн хичээлийг 3 дугаар сард тухайн сургуулиуд зохион байгуулалт хийж нөхөхөөр шийдвэрлэлээ гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх