Хүүхдийн хорт хавдартай тэмцэх олон улсын өдрийг дэлхийн өнцөг булан бүрд байгаа хүүхдүүдэд тулгамдаж буй эрүүл мэндийн өвөрмөц асуудлуудын талаарх олон нийтийн ойлголтыг сайжруулах, хорт хавдрыг даван туулагчид, асран хамгаалагчдын биеийн болон сэтгэцийн эрүүл мэндийг хамгаалах, эрүүл зан үйлийг нь дэмжих, төлөвшүүлэх зорилготой өдөр болгон тэмдэглэн өнгөрүүлж байна.
Манай улсад 2017 оноос хойш энэхүү өдрийг тэмдэглэж байгаа бөгөөд энэ жил ЭМЯ, ЭХЭМҮТ, ДЭМБ, МҮОХ-той хамтран 7 дах жилдээ тэмдэглэн өнгөрүүлж байна. Энэ өдөр хавдрыг даван туулсан хүүхдүүдэд “Эрэлхэг баатар” медаль гардуулан өгдөг уламжлалтай.
Арга хэмжээнд Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалантэ, ЭХЭМҮТ-ийн удирдлага, эмч, ажиллагсад болон хавдрыг даван туулсан хүүхдүүд, тэдний гэр бүл болон шинээр оношлогдон эмчилгээ хийгдэж буй хүүхдүүд, тэдний асран хамгаалагчдааас гадна хорт хавдартай тэмцэж буй хүүхдүүдийг дэмжигч бизнесийн байгууллагынхан оролцлоо.
“Эрэлхэг баатрууд” өдөрлөгийг нээж Эрүүл мэндийн сайд С.Чинзориг хэлсэн үгэндээ хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээний нэг чухал хэсэг нь зайлшгүй шаардлагатай эмийн чанар, хүртээмжийг сайжруулах явдал бөгөөд манай улсын хувьд энэ нь тулгамдсан асуудлуудын нэг гэдгийг онцлоод нэгэн сайхан мэдээг дуулгасан юм. Тэрбээр “ДЭМБ, ДЭМБ-ын Хүүхдийн хавдрын асуудлаарх Хамтын ажиллагааны төв болох АНУ-ын Сэйнт Жүүдийн Хүүхдийн эрдэм шинжилгээ, судалгааны эмнэлэгтэй хамтран хэрэгжүүлэх “Хүүхдийн хорт хавдрын зайлшгүй шаардлагатай эмийн хангамжийн платформ”-д Монгол Улс шалгарсан тухай мэдээллийг ДЭМБ-ын Төв оффисоос энэ сарын 9-нд хийсэн цахим хурлын үеэр мэдээлсэн. Энэхүү платформд хамрагдсанаар хүүхдийн хорт хавдрын зайлшгүй шаардлагатай эмүүдийг ДЭМБ, Сэйнт Жүүд, НҮБ-ын Хүүхдийн сан хамтран нэгдсэн худалдан авалт хийж, сонгогдсон улсуудад чанартай эмээр үнэ төлбөргүй хангах бөгөөд химийн эмийн аюулгүй байдал, эмийн хангамжийн мэдээллийн тогтолцоо сайжирч, хүүхдийн хорт хавдрын эмчилгээний чанарт ахиц гарна.
Өөрөөр хэлбэл, хүүхдийн хорт хавдрын эмийн эмчилгээний асуудал бүрэн шийдэгдэж, олдоц, хүртээмж, чанар, аюулгүй байдал сайжирч, олон улсын чанарын батламжтай эмийн үйлдвэрээс эм хангах нөхцөл бүрдлээ” хэмээсэн нь хорт хавдраар шаналж буй хүүхдүүд, тэдний ар гэрийнхэн, эмч эмнэлгийн ажилтнуудын хувьд үнэхээр сайхан мэдээ байлаа.
Мөн сайд тус эмнэлэгт зайлшгүй чухал хэрэгцээтэй, оношлогооны хамгийн сүүлийн үеийн ЭХО аппаратыг гардуулж цаашид ЭМЯ-ны зүгээс үндэсний болон орон нутгийн түвшинд хүүхдийн хорт хавдрын тусламж, үйлчилгээний тулгамдсан асуудал, хэрэгцээ, шаардлагыг тодорхойлон хэрэгжүүлэх, оношилгоо, эмчилгээний шинэ техник технологи нэвтрүүлэх, эм, эмнэлгийн хэрэгслийг бүрэн хангах, орчин нөхцөлийг сайжруулах, эмч мэргэжилтнийг бэлтгэхэд бүх талаар дэмжин ажиллах болно гэсэн юм.
“Эрэлхэг баатрууд” өдөрлөгийн хамгийн чухал хэсэг нь хорт хавдраар өвчилсөн ч сэтгэлэээр уналгүй эмчилгээгээ сайн хийлгэж эрүүл болсон хүүхдүүдэд “Эрэлхэг баатар” алтан медалийг гардуулж, хорт хавдрыг даван туулснаа зарлан тунхагладаг эрүүл мэндийн хонхыг цохих ёслол байдаг юм.
“Эрэлхэг баатрууд”-ын медалийг Эрүүл мэндийн сайд С.Чинзориг, ДЭМБ-ын Суурин төлөөлөгч Др.Сокорро Эскалантэ, ЭХЭМҮТ-ийн ерөнхий захирал Ш.Алтантуяа нар гардуулж өглөө.
Хүүхдийн эмчилгээнд ашиглаж болох орчин үеийн шийдэл бүхий жакузиг “Түргэний гол” ХХК бэлэглэж, үнэт эдлэлийн “Symbol” дэлгүүрээс хүүхдийн хорт хавдрын тасагт олон жил ажиллаж байгаа хоёр сувилагчид бүтээгдэхүүнийхээ дээжээс гардуулсан юм.
Дэлхий дахинд жилд дунджаар 400 мянган хүүхэд хорт хавдраар өвддөг бөгөөд манай улсад жилд 100 гаруй хүүхдийн хорт хавдар шинээр бүртгэгддэг. 2022 онд ЭХЭМҮТ-д 0-19 насны 89 хүүхэд шинээр хорт хавдраар оношлогдон эмчлүүлж байна.
Монгол Улсад цусны, тархины, нүдний хорт хавдар, ходжкины болон ходжкины бус лимфома зонхилдог нь олон улстай харьцуулахад төстэй байгаа юм. Хүүхдийн хорт хавдрын шалтгааны 95 хувь нь одоог хүртэл тодорхойгүй байна. Иймд дэлхий нийтээрээ хүүхдийн хорт хавдрын эрт оношилгоо, чанартай эмчилгээнд анхаарал хандуулан ажиллаж байгаа юм.
ДЭМБ-аас 2018 онд Хүүхдийн хорт хавдартай тэмцэх Глобаль санаачлагыг гаргасан. Уг санаачлагын хүрээнд 2030 он гэхэд хорт хавдартай хүүхдийн амьдрах чадварыг 60 хувиас дээш хүргэж нэмэгдүүлэх, дараагийн 10 жилд эмчилгээний чанар хүртээмжийг хоёр дахин нэмэгдүүлэх зорилго тавьсан бөгөөд ингэж чадвал нэг сая хүүхдийн амь насыг аврах боломжтой хэмээн үзэж буй юм.
Монгол Улсын Засгийн газар хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээг сайжруулах зорилт тавьж ДЭМБ-ын дээрх санаачлагад 2021 онд нэгдсэн нь Номхон далайн баруун бүсийн улсуудаас Филиппин улсын дараа хоёр дахь улс болсон. Тус санаачлагын хүрээнд ДЭМБ, ДЭМБ-ын Хамтын ажиллагааны төв болох АНУ-ын Сэйнт Жүүд Хүүхдийн эрдэм шинжилгээ судалгааны эмнэлэгтэй хамтран Монгол Улсын Засгийн газарт хүүхдийн хорт хавдрын тусламж үйлчилгээний тогтолцоог бэхжүүлэх чиглэлээр дэмжлэг үзүүлэн хамтран ажиллаж байна.


32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
