Тавантолгой түлш ХХК-ийнхан БНТУ-ын иргэдэд монгол гэр хандивлалаа

2023 оны 02-р сарын 16 өдөр, 12 цаг 06 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
331350037_579111037422762_988005309821894427_n
“Тавантолгой түлш” ХХК-ийн ажилтан, албан хаагчид Бүгд найрамдах Турк улс, Сирийн ард иргэдэд туслах “Нэг дэлхий-Нэг гэр бүл” хандивын аянд нэгдэж, таван ханатай монгол гэр хандивлалаа. Тус компанийнхан газар хөдлөлтийн хор уршигт нэрвэгдсэн иргэдэд туслах аяныг дотооддоо өрнүүлсэн байна.
Хандиваар цуглуулсан мөнгөөр монгол гэр худалдан авч бэлэглэж байгаа нь энэ аж.
Тус компанийнхан сайн үйлсийн аяныг дэмжиж ажилладаг гэдгийг тус компанийн Хэрэглэгчдэд үйлчлэх төвийн дарга Ч.Буянжаргал хэлж байлаа. 2022-2023 оны галлагааны улиралд амьдралын боломж муутай 100 гаруй айл өрхөд сайжруулсан шахмал түлш, хүнсний тусламжийг үзүүлсэн байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх