Гандантэгчэнлин хийдийн зурхайч лам, Зурхайч овгийн Доржийн Цогтбаатар
|
УНШИХ ТАРНИ, ЯВАХ ЗҮГ, ЦЭЭР ГАРГАХ, ИРЭХ ЗҮГ |
ТӨРСӨН ОН | ||
|
ГАЛ |
“Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн урд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, гал гаргаж зүүн хойт зүгт хаяж, шавар юмуу гурилаар «морины толгой» хийн урд зүгт газарт булаад, урд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ. Улаан өнгийн эд, хувцас, мал, арьс үс бүү ав, улаан идээ бүү гарга, унаа унах, төмөр, галын аюулаас сэрэмжил. |
ЭР | 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023 |
| ЭМ | 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019 | ||
|
ШОРОО |
“Ум бадма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, баруун (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо, шавар зүүн зүгт хаяж, шавар эсвэл гурилаар «хонины толгой» хийн баруун урьд зүгт газарт булаад, баруун урд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ. Шар өнгийн эд, хувцас, шавар эдлэл, алт, мөнгө, зэс, төмөр бүү ав, газрын үйл, дархан, үхэгсдийн үйлийг цээрлэ. |
ЭР | 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022 |
| ЭМ | 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020 | ||
|
ТӨМӨР |
“Ум радна дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, баруун урд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, төмөр эдлэлийн зүйлийг нугалж, хугалан хойд зүгт хаяж, шавар юмуу гурилаар «ямааны толгой» хийн баруун зүгт булаад, баруун (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ. Цагаан өнгийн эд, хувцас, төмөр эдлэл, хутга мэс, хүзүүний зүүлт бүү ав, мэсний аюулаас сэрэмжил. |
ЭР | 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021 |
| ЭМ | 1917, 1925, 1933, 1941, 1949, 1957, 1965, 1973, 1981, 1989, 1997, 2005, 2013, 2021 | ||
|
ОГТОРГУЙ |
“Ум пагма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, зүүн хойд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, цаас зүүн зүгт хаяж, гурилаар «нохойн толгой» хийн баруун хойд зүгт газарт булаад, баруун хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ. Шар, цагаан өнгийн эд, хувцас, зэс, төмөр бүү ав, ангийн мах идэх, өндөр газар явахыг цээрлэ. |
ЭР | 1916, 1924, 1932, 1940, 1948, 1956, 1964, 1972, 1980, 1988, 1996, 2004, 2012, 2020 |
| ЭМ | 1918, 1926, 1934, 1942, 1950, 1958, 1966, 1974, 1982, 1990, 1998, 2006, 2014, 2022 | ||
| УС |
“Ум гарма дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, урд (эмийн) зүгт зүгээ гаргаад, баруун зүгт ус асгаж алхлан, гурилаар “гахайн толгой” хийн хойд зүгт газарт булаад, хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ. Хар, шар өнгийн эд, хувцас бүү ав, гахай, загасны махыг цээрлэ. Гол, уснаас болгоомжил. |
ЭР | 1915, 1923, 1931, 1939, 1947, 1955, 1963, 1971, 1979, 1987, 1995, 2003, 2011, 2019 |
| ЭМ | 1919, 1927, 1935, 1943, 1951, 1959, 1967, 1975, 1983, 1991, 1999, 2007, 2015, 2023 | ||
| УУЛ |
“Ум будда дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, баруун (эмийн) зүгт зүгээ гаргаад, чулуу, шороо өмнө зүгт хаяж, гурилаар «үхрийн толгой» хийн зүүн хойд зүгт газарт булаад, зүүн хойт (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ. Ан хийх, бохир идээ, мод огтлох, шар, хар өнгийн эд, хувцас, зэвсэг, гудас авахыг цээрлэ. Уул хаданд авирах, өндөр газраас гэм авч болзошгүй. |
ЭР | 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018 |
| ЭМ | 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016 | ||
|
МОД |
“Ум базар дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, хойт (цог хийморь) зүгт зүгээ гаргаад,–Модон эдлэл, үртэс, шүдэнз хугалан баруун урд зүгт хаяж, гурилаар «туулайн толгой» хийн зүүн зүгт газарт булаад, зүүн (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ. Мод огтлох, хутга мэсээр оролдох, ногоон, хөх эд, хувцас, арьс авахыг цээрлэ. Газар, лусын хорлолд өртөхөөс сэрэмжил. |
ЭР | 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017 |
| ЭМ | 1913, 1921, 1929, 1937, 1945, 1953, 1961, 1969, 1977, 1985, 1993, 2001, 2009, 2017 | ||
|
ХИЙ |
“Ум базар пад дагийни хум мама бизъяа суха” тарнийг 7-21 удаа уншаад, урд (цог хийморь) зүгт зүгээ гаргаад, цаас хийсгэн баруун хойд зүгт хаяж, гурилаар “лууны толгой” хийн зүүн урд зүгт газарт булаад, зүүн урд (буян хишиг) зүгээс гэртээ ирнэ. Шар өнгийн эд, хувцас бүү ав, ангийн мах, хэрүүл маргааныг цээрлэ. Өндөр газраас сэрэмжил. |
ЭР | 1912, 1920, 1928, 1936, 1944, 1952, 1960, 1968, 1976, 1984, 1992, 2000, 2008, 2016 |
| ЭМ | 1914, 1922, 1930, 1938, 1946, 1954, 1962, 1970, 1978, 1986, 1994, 2002, 2010, 2018 |
Зурхайч лам Д. Цогтбаатарын “Өдөр тутмын зурлага”, “Сар тутмын зурлага, засал ном” зэрэг номнууд худалдаанд гарлаа.
2023 оны 365 өдрийн зурлага, 2 сарын 21ны өдрийн XII жарны харагчин туулай жилийн Хаврын тэргүүн сарын шинийн 1-ний өглөө зүг мөрөө гаргах зүг, унших тарни, цээр гаргах ёс, ирэх зүг, цээрлэх өнгийг дэлгэрэнгүй оруулжээ.
Холбоо барих утас: 96616668, 99905522


32-ын тойрог орчимд ахуйн үйлчилгээний шинэ төв байгуулах ажлын явц 40 хувьтай байна
Түүхт 100 жилийнхээ ойтой золгож буй Увс аймгийг Сүхбаатарын одонгоор шагналаа
Дуучин С.Жавхланд Ардын жүжигчин, Дархан аварга Н.Батсуурьд Гавьяат тамирчин цол хүртээлээ
УИХ-ын дарга Д.Амарбаясгалан Швейцарын Холбооны Улсын Женев хотноо Парламентын дарга нарын дэлхийн 6-р бага хуралд оролцоно
Аюулт үзэгдэл, ослын 85 удаагийн дуудлагаар 31 иргэний амь насыг авран хамгаалжээ
Төрийн өмчийн ЕБС-ийн элсэлтийн цахим бүртгэл наймдугаар сарын 12-нд эхэлнэ
Нийслэлийн 2025-2026 оны өвөлжилтийн бэлтгэл ажил 53.7 хувьтай үргэлжилж байна
Монгол Улсын Ерөнхийлөгч “Алт-3” аяныг хэрэгжүүлэх УИХ-ын тогтоолд хэсэгчилсэн хориг тавилаа
Өнөөдөр шар нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө +24 градус дулаан
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Рогуны усан цахилгаан станцын бүтээн байгуулалттай танилцав
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, Бүгд Найрамдах Тажикистан Улсын Ерөнхийлөгч Эмомали Рахмон нар албан ёсны хэлэлцээ хийлээ
Газарчны уулзвараас “Цайз 16”-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн Бүгд Найрамдах Тажикистан Улсад хийх төрийн айлчлал эхэллээ
Намьянжугийн гудамжнаас Халдвартын эцэс хүртэлх замыг хааж, шинэчилнэ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Киргиз Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Өнөөдөр хөх морь өдөр
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Монгол, Киргизийн бизнес форум боллоо
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхэд Киргизийн Сайд нарын танхимын дарга бөгөөд Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга бараалхлаа
Өнөөдөр харагчин могой өдөр
