Улаанбаатарт өдөртөө 9 градус дулаан

2023 оны 03-р сарын 04 өдөр, 07 цаг 02 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaar

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө маргаашдаа нутгийн баруун хагаст салхи, шороон шуургатай байхыг анхааруулж байна.

2023 оны 03-р сарын 03-ны 20 цагаас 03-р сарын 04-ний 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Нийт нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө Монгол-Алтайн уулархаг нутгаар, өдөртөө  Хөвсгөлийн уулсаар цас орно.

Салхи: Ихэнх нутгаар баруун өмнөөс секундэд 5-10 метр, Шөнөдөө баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр, өдөртөө нутгийн баруун хагаст секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Шөнөдөө Увс нуурын хотгор болон Завхан голын эх, Тэс голын хөндийгөөр -25…-30 градус, Дархадын хотгор, Хангайн уулархаг нутаг, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -19…-24 градус, Хөвсгөл, Хэнтийн  уулархаг нутаг, Тэрэлж голын хөндийгөөр -13…-18 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -3…-8 градус, Хангайн нурууны өвөр бэл, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -4…+1 градус, бусад нутгаар -7…-12 градус хүйтэн, өдөртөө Увс нуур болон Дархадын хотгор, Тэс голын хөндийгөөр -9…-14 градус, Хангай, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр голын хөндийгөөр -1…-6 градус хүйтэн, Их нууруудын хотгор, Орхон-Сэлэнгийн сав газар, Хангайн нурууны өвөр бэл, Туул голын хөндий болон говийн бүс нутгийн хойд хэсэг, цас багатай энгэр ээвэр газраар +7…+12 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр +12…+17 градус, бусад нутгаар +2…+7 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи  баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -7…-9 градус хүйтэн, өдөртөө +8…+10 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -16…-18 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус орчим байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй, цас орохгүй. Салхи баруун өмнөөс секундэд 3-8 метр. Шөнөдөө -16…-18 градус хүйтэн, өдөртөө +5…+7 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх