Төв аймаг байгуулагдсаны түүхт 100 жилийн ойд зориулсан “Дүнжингаравын аваргуудаа алдаршуулъя” улс, аймгийн алдар цолтой хүчит 256 бөхийн барилдаанд Төв аймгийн Өндөрширээт сумын харьяат, “Сүлд” спорт хороо, “Заамар Өгөөмөр Хайрхан” ХХК, “Дорнын Өртөө” ХХК, “Дүнжингарав” дэвжээний бөх, улсын начин Доржхандын Хүдэрбулга түрүүлж, Өвөрхангай аймгийн Төгрөг сумын харьяат, “Алдар” спорт хороо, “Нутгийн буян” групп, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Цэдэнсодномын Бямба-Отгон үзүүрлэв.
Их шөвгийн дөрөвт Ховд аймгийн Буянт сумын харьяат, Говь-Алтай аймгийн Жаргалан сумын уугуул, “Аврагч” спорт хороо, “Од” групп, “Их Монгол сан”, “Эм Жи Ө” транс ХХК, “Ховд” дэвжээний бөх, улсын аварга О.Хангай, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харьяат, “Энхтөгс” сан, “Алтай констракшн” ХХК, “Хан Хэнтийн аварга” дэвжээний бөх, улсын арслан Э.Оюунболд нар шалгарлаа.
Дунд шөвгийн наймд улсын өсөх идэр начин Н.Мустафа, улсын начин Г.Ганжад, Б.Лхагвадорж, аймгийн харцага Г.Мөнхбаяр нар үлдэв.
Мөн энэ барилдаан эхлэхийн өмнө Төв аймгийн сумдын золголт болон өсвөрийн 96 бөхийн барилдааныг гурван насны ангиллаар зохион байгуулсан бөгөөд тус барилдааны том насанд Жаргалант сумын Б.Батжаргал түрүүлж, Жаргалант сумын Б.Лхагважав үзүүрлэн, дунд насанд Баянжаргалан сумын Шинэ-Од түрүүлж, Батсүмбэр сумын Ч.Буянтогтох үзүүрлэн, бага насанд Сэргэлэн сумын Буянравжих түрүүлж, Заамар сумын Соронзонболд үзүүрлэжээ.
Төв аймагт үндэсний бөхийн залгамж халааг бэлтгэх зорилгоор өсвөрийн барилдаанд зодоглосон 6-18 насны бүх хүүхдүүдэд зодог шуудаг бэлэглэж, алдарт аваргуудынхаа гэр бүлд хүндэтгэл үзүүлсэн юм.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
