Багаасаа уран зурагтай нөхөрлөж, түүнийгээ цаг тутам хөгжүүлж эдүгээ өөрийн гэсэн өнгө аясыг бий болгож яваа Монголын хүүхдийн Урлан бүтээх төвийн “Аниме” зургийн багш Д.Энхбаяртай ярилцлаа. Уран бүтээл шигээ гэгээлэг тэрбээр залуу нас сэтгэлийн дуудлагаар уран зурагт хөглөгдөж Урлан бүтээх төвдөө “Аниме”зургийн ангийг санаачлан нээсэн нь бүр ч талархмаар. Ингээд түүний дотоод ертөнцөөр бага ч атугай аялснаа уншигч танаа хүргэе.
-Таныг багаасаа уран зурагт шимтэн дурлаж, зурах урлагтай нөхөрлөсөн гэж сонссон. Энэ талаар яриагаа эхэлье?
– Миний хувьд багаасаа л зураг зурах сонирхолтой байсан. Энэхүү хүсэл мөрөөдөлдөө хөтлөгдөн Монголын хүүхдийн Урлан бүтээх төвд 9 дүгээр ангидаа ирж Өсөхбаяр, Ганболд нарын авьяаслаг багш нарынхаа шавь нь болж зурах урлагтай хувь заяагаа холбосон доо. 2014 онд СУИС-ийн харъяа Дүрслэх дизайн урлагийн их сургуульд Гандулам багшийн удирдлаган дор анхны уран зургийн ангид орж суралцаад 2018 онд төгсч байлаа. Гэвч эхний жилүүдэд мэргэжлээрээ ажиллаагүй, гоо сайханч хийж, чөлөөт уран бүтээлч болж нэг бодлын өөрийгөө янз бүрээр сорьж үзсэн дээ. Ингээд угаас сэтгэлийн дуудлага, зүрх сэтгэлийн чанадад багш нарынхаа залгамж халааг үргэлжлүүлж, адилхан сайхан уран бүтээлч хүн байх ёстой гэсэн хүсэл тэмүүлэл байсан учраас Урлан бүтээх төвдөө багшлахаар ирсэн. Багш хамт олон маань ч багаас минь сайн мэдэх учраас халуун дотноор хүлээж авсанд одоо ч баярлаж явдаг.Тэд маань хүүхдийн төлөө, уран бүтээлч сэтгэлгээтэй маш гайхамшигтай хүмүүс. Энэхүү сайхан үе үеийн шилдэг багш нартайгаа анхны жилдээ ажиллаж, цаашдаа ч өөрийгөө хөгжүүлэх эрмүүн эрч хүч дүүрэн байгаа. Угаас би уран зургийн суурьтай. Тийм учраас хүүхдүүддээ өнгө гэрлийг шийдүүлэхийг заадаг гэдэг утгаар 21 дүгээр зууны хүүхдүүд “Аниме” зургийг сонирхох нь давамгайлж байгаа. Тухайлбал, хүүхэлдэйн киноны дүр төрхийг хэрхэн яаж бүтээж зурахав гэдгээс эхлээд давхар хүүхдийн сэтгэн бодох авъяас чадварыг нь хөгжүүлж, хүсэл мөрөөдлийг нь “Аниме” зураг руу чиглүүлж өгсөн. Үүнтэй зэрэгцэн уран зургийнхаа ойлголтыг “Аниме” зурагтайгаа хослуулан заая гэдгийг хамт олонтойгоо зөвлөлдөөд “Аниме” зургийн ангиа нээсэн түүхтэй.
-Аниме зураг гэдгээ жаахан тодруулахгүй юу, бусад зургаас юугаараа ялгаатай вэ?
-Энэ тухайд дүр бүтээх, үйл явдлаараа илүү гоё сэдэвчилсэн зураг зурах, улмаар зохиол бичээд тэр дагуу дүр бүтээх, хүүхэлдэйн кинонуудын зураг зурах, комик сэтгүүл хийх зэрэгт хувирч болдгоороо ялгаатай. Сэдэвчилсэн зураг зураад, түүнийгээ өнгө гэрлээрээ тодорхойлоод компьютерт оруулаад, анимешн болгоод, хүүхэлдэйн кино болгоод давхар өөрөө зохиол дээр нь ажиллуулаад явдаг. Онцлог нь орчин үеийн хүүхдүүд биеэ барихгүй чөлөөтэй задгай сэтгэж, үзэл бодлоо илэрхийлдэг, таалагдаж байгаа үгүйгээ шууд хэлдэг нь хичээл заах урмыг бүр ч сэргээдэг. Цаашилбал, бага ангиасаа мэргэжлээ сонгож, ЕБС-ийн хичээлээсээ илүүтэй, дугуйлан секцээр өөрийгөө хөгжүүлж би ямар авьяастай вэ, юу хийж чадах вэ гэдгээ зургаа, долдугаар ангидаа өөрийгөө олдог болсон байна. Тийм учраас хүүхдүүдтэйгээ нэг бүрчлэн ярилцахыг хичээдэг. Утас, компьютероос нэг хэсэгтээ холдож өөртөө бас нэг шинэ зүйл нэмэх зорилгоор уран бүтээл хийж сурч өөртөө ашигтай цаг зарцуулдаг болсон байгаа. Энэ маш давуу тал. Иймд манай ангийнхан маш чөлөөтэй, өөрсдөө сэтгэдэг, өөрсдийнхөөрөө дүр бүтээдгээрээ онцлогтой. Тиймээс хүүхдүүдийнхээ сонирхож байгаа өнгө аясыг тодорхойлж өгөх,дэмжих тэднийг нээлттэй, чөлөөт цагаа зөв боловсон өнгөрөөх, наад зах нь гарын ур дүйтэй болгох зорилгоор программын дагуу хичээлээ заагаад, өөрийн чадах мэдэхийг бага ч атугай сургахыг хичээж явна. Харин өөрийн бие даасан уран бүтээлийн хувьд сонирхлынхоо дагуу уран зургийнхаа арга техникийг хөгжүүлэх, шинэ санаа олж авах, хамт олноосоо үлгэр дууриал авахыг зорьж явна. Мөн залуу багш нартайгаа хамтарсан болон бие даасан үзэсгэлэнгээ ирэх жилээс гаргана гэсэн холын зорилго бий.
–Ингэхэд таны уран бүтээлд ихэвчлэн ямар сэдвүүд зонхилдог вэ?
-Багаасаа ахуйн сэдэвтэй зураг зурдаг байлаа. Дараа нь оюутан болоод өнгө гэрлээр тоглодог болсон. Одоо ч суралцсаар зураач хүний хувьд байнгын л эрэл хайгуул хийж байдаг шүү дээ. “Хэзээ ч би болчихлоо” гэж ханаж болохгүй. Харин өөрийгөө эвдэж, эрэл хайгуул хийх, хэтрүүлж, пантаз оруулах, аниме зургийн анги гэдэг утгаараа юмыг хэтрүүлэх, хувиргах тал дээрээ ажиллах хэрэгтэй болдог. Гэвч цаана нь заавал уран зургийн суурь гэж байх ёстой учраас түүнд өөрийгөө олох гээд хайж явна. Ялангуяа сүүлийн үед багш нартайгаа хамтарч уран бүтээлийн үзэсгэлэнд оролцсондоо маш баяртай байгаа. Манай багш нарын олон сайхан бүтээл толилуулагдсан. Энэ бүхэнд ахиц дэвшил гарсаар л байна. Сургуулиа төгссөний дараа нэг хэсэг өөр ажил хийгээд төдийлөн уран бүтээл рүүгээ гүн ордоггүй байсан. Гэтэл одоо багшилж байгаа энэ хугацаандаа маш эрч хүчтэй, уран бүтээлдээ төвлөрөөд бодол санаа цэгцрээд үнэхээр сайхан байна.
-Уран бүтээлч хүний хувьд хамгийн их ирлэж хурцлагддаг зүйл тань юу вэ?
-Бүтээл маань үзэгчдэдээ хүрч, хэн нэгнээс урмын үг сонсох нь зураач болсны бахархал гэж боддог. Мэдээж залуу уран бүтээлчийн хувьд шүүмжлэл авах зүйлүүд маш их. Энэ бүхэн намайг ирлэж хурцалдаг болов уу. Манай анги анхны “Аниме” анги учраас шавь нарынхаа хар зураг, өнгө зохиомжоор нь анги дотроо бие даасан үзэсгэлэн гаргадаг. Эхний ээлжинд хүүхдүүдийнхээ чадварыг харах зорилгоор гаргасан бол одоо хичээлийнхээ программаас юу сурсан бэ гэдгээр нь үзэсгэлэн гаргана гэж бодож байгаа.
-Зураач байхын сайхан нь гэвэл?
– Хүн болгонд заяагаад байдаггүй “Зураач” хэмээх мэргэжлийг нэгэнт л эргэлт буцалтгүйгээр сонгосон бол орхиж болохгүй. Ер нь авьяасыг хөгжүүлээд тордоод байвал улам л баяжигдаад явдаг, харин орхих юм бол мөхнө, зэвэрнэ гэсэн үг. Тийм учраас энэхүү нандин мэргэжилдээ тууштай байхыг хичээж явна. Ургуулан бодоод, өөрийгөө хөглөөд уран бүтээлээ хийгээд сууж байх хамгийн сайхан мөч байдаг. Ялангуяа өнөөгийн стрестэй нийгэмд уран бүтээлч хүн хамгийн аз жаргалтай. Бүтээлээсээ сайхан мэдрэмж авах, өнгөө тавих хэрэв гоё өнгө олчих юм бол түүнээсээ баяр баясгалан, сайхан мэдрэмж төрнө. Ийм гоё эрэл хайгуул дунд өөрийгөө хөгжүүлдэг. Тэр дундаа хүүхэд багачуудтай ажиллаж байгаа учраас үргэлж эрч хүчтэй, эерэг энергиэр тэтгэгдэж, тэжээгдэж байдаг. Уран бүтээлчид маш гэгээлэг цайлган цагаахан хүмүүс байдаг. Нийгэм тэр чигээрээ уран бүтээлийн сэдэв, тэр бүхнээс мууг нь хүртэл уран бүтээл болгож гаргана гэдэг зураач хүний эрхэм зорилго юм.
-Цаашдаа ийм нэг уран бүтээл хийнэ гээд төлөвлөсөн зүйл бий юу, эсвэл?
-Байлгүй яахав. Ялангуяа ээж маань яруу найраг, утга зохиол сонирхдог учраас ээжтэйгээ сэдвийн тухай ярилцах дуртай. Ямар нэг сонирхсон зургаа зурчихаад нэр өгч чадахгүй байх үед ээж болон сурагчид маань хэдийнэ оносон нэр хайрлах нь бий. Хүүхдийн гэнэн бодлоор хэлсэн ганц нэр ч маш оновчтой байдаг. Тийм учраас сурагчид ээж, хоёроосоо шинэ санаа авдаг даа. Тодруулбал, хүүхдүүдээ уран бүтээлийн зөв зам, зөв өнгө аяс руу хөтлөөд өгчих юмсан гэж илүүд зорьдог. Манай монголын хүүхдүүд маш авьяастай,оюуны өндөр потенциалтай, уран бүтээлдээ хайртай сэтгэлтэй. Энэ хүрээнд манай Урлан бүтээх төвд авьяас чадвараа нээхээр ирж байгаа хүүхэд маш олон. Эндээс хүүхдийн идэвх урам зориг маш сайжирч байгаа.





Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 55 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Нийт нутгийн 45 хувьд цастай байна
Өнөөдөр улаан нохой өдөр
Улаанбаатарт өдөртөө -6 градус хүйтэн
Г.Занданшатар: Монгол Улс иргэдийнхээ төлөө эрсдэлийг сөрж, дэлхийн хаана ч хүрч чаддагийг харуулсан үйл явдал боллоо
Өнөөдөр олон улсын “Сургуулийн хоолны өдөр” тохиож байна
Хориглосон зам, маршрутаар мөсөн дээгүүр хөдөлгөөн үйлдэхгүй байхыг анхааруулж байна
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Түдэвтэй сумын түүхт 100 жилийн ойд Э.Оюунболд арслан түрүүлэв
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх ээжүүд, охид, бүсгүйчүүдэд талархал илэрхийлж, сайн сайхан бүхнийг
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно

Амжилт хүсье