Сэрэмжлүүлэг

2023 оны 04-р сарын 01 өдөр, 19 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsas
Дөрөвдүгээр сарын 1-нд Архангай, Булган, Өвөрхангай, Төв аймгийн нутгаар, 2-нд баруун болон говийн аймгуудын нутгийн зарим газар, төв болон зүүн аймгуудын ихэнх нутгаар, 3-нд баруун аймгуудын нутгийн өмнөд, зүүн аймгуудын нутгийн зүүн хэсгээр бороо, нойтон цас орж, цасан шуурга, говийн бүс нутгаар хүчтэй шороон шуурга шуурч, ихэнх нутгаар эрс хүйтрэхийг мэргэжлийн байгууллагаас мэдээлж байна.
Иймд:
Тээврийн хэрэгслийн жолооч нар хол, ойрын замд гарахдаа тээврийн хэрэгслийн найдвартай байдлыг хангаж бензин, шатахууны нөөцтэй, дулаан хувцастай зорчих,
Онцын шаардлагагүй бол хол, ойрын замд гарахгүй байх,
Иргэд, малчид болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлж, малаа ойрын бэлчээрт хариулах, бага насны хүүхдийг малд явуулахгүй байхыг анхааруулж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх