ГИХГ: Өргөдөл гомдлын шийдвэрлэлт 93 хувьтай байна

2023 оны 04-р сарын 04 өдөр, 11 цаг 44 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gadaadiin irgen hariyat

Гадаадын иргэн, харьяатын газарт иргэн, албан хаагчаас ирүүлсэн өргөдөл, гомдлыг “Иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг шийдвэрлэх тухай хууль”-д заасан шаардлагын дагуу хүлээн авч, шийдвэрлэлтэд хяналт тавьж ажиллалаа.

Өнгөрөгч гуравдугаар сард байгууллагад нийт 88 өргөдлийг хүлээн авч, 82 өргөдлийг (өргөдөл 76, гомдол 6) хуулийн хугацаанд бүрэн шийдвэрлэж, өргөдөл гомдлын шийдвэрлэлт 93.0 хувьтай байна. Шийдвэрлэлтийн шатанд 18 өргөдөл (өргөдөл 5, гомдол 5) хянагдаж байна.

Мөн Засгийн газрын иргэд олон нийттэй харилцах 11-11 төвөөс нийт 10 өргөдөл (5 өргөдөл, 5 гомдол)-ийг манай байгууллагад шилжүүлснийг хүлээн авч, 4 өргөдөл, 4 гомдлыг тухай бүр шуурхай шийдвэрлэсэн гэж ГИХГ-аас мэдээллээ.  

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх