Монгол Улсын Их Хурлын дарга Г.Занданшатар өнөөдөр (2023.04.04) Дотоод Хэргийн Их Сургуулийн эрдэмтэн багш, албан хаагч, сонсогч суралцагчдад D-Parliament цахим системийн хэрэглээ, ач холбогдол болон хөгжүүлэлтийн талаар танилцуулж, санал солилцов. Уг платформыг хэрэглээнд нэвтрүүлснээс хойш нэг жилийн ойн босгон дээр ур чадвар, ёс зүйгээрээ түүчээлсэн ирээдүйн хууль сахиулагчидтай уулзаж буйг УИХ-ын дарга онцлов. Тэрбээр үргэлжлүүлэн, хууль тогтоох үйл хэрэгт олон нийтийн санал бодлыг тусгах, иргэдийн эрх ашигт нийцсэн бодлого, шийдвэр гаргахад тэдний дуу хоолойг хүргэх, ард олны засаглах эрхийг хангах зорилготой D-Parliament цахим системийн хэрэглээг цааш түгээхэд тус сургуулийн бие бүрэлдэхүүн үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэлтэй байгаагаа илэрхийллээ.
Одоогийн байдлаар D-Parliament платформд хэлэлцэгдэж байгаа болон өргөн мэдүүлсэн нийт 170 хуулийн төсөл байршиж, дэлхийн 81 өөр улсаас хандалт хийж танилцжээ. Энэхүү цахим систем нь технологийн хувьслаар дамжуулан нийгмийн аливаа асуудлыг дэвшүүлж, УИХ-аар хэлэлцүүлэн, шийдвэр гаргах түвшинд оролцоогоо бодитоор нэмэгдүүлэх дэвшилтэт боломж гэдгийг УИХ-ын дарга Г.Занданшатар онцлон тэмдэглэв. Уулзалтын үеэр ДХИС-ийн Цэргийн албаны зохион байгуулалт, хангалт үйлчилгээний газрын захирал, Цагдаагийн хурандаа Г.Буянхишиг, Монгол Улсын дотоод аюулгүй байдлыг хангах салбарын хүний нөөцийг 89 жилийн турш бэлтгэж ирсэн түүхт сургуульд маань хүрэлцэн ирж, парламентын ардчиллыг төлөвшүүлэх, ил тод байдлыг хангах санаачилгын хүрээнд нээлттэй мэдээлэл солилцож байгаад хамт олныхоо өмнөөс талархал илэрхийлж, амжилт хүсэв. Түүнчлэн Шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төсөл, Нийтийн албанд нийтийн болон хувийн ашиг сонирхлыг зохицуулах, ашиг сонирхлын зөрчлөөс урьдчилан сэргийлэх тухай хуулийн төслүүдэд сургуулийн хамт олны төлөөлөл саналаа илэрхийлсэн юм.

2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
