УИХ-ын Инновац, цахим бодлогын байнгын хорооноос цахим шилжилтийг эрчимжүүлэх, хуулийн хэрэгжилтийг хангах зорилгоор төрийн болон хувийн хэвшлийн байгууллагуудтай уулзалтуудыг хийж байна. Улс даяар цахим шилжилт хурдацтай явагдаж байгаа ч хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжгүй хэвээр байна. Эдгээр иргэд төрийн байгууллагын үйлчилгээг цахимаар авах, мэдээ мэдээллээр хангагдах, санал бодлоо илэрхийлэх зэргээр цахим шилжилтийн үр дүнг тэгш хүртэж, нийгмийн харилцаанд хүртээмжтэйгээр оролцох эрхтэй. Тиймээс энэ ажлыг эрчимжүүлэх зорилгоор Байнгын хорооны дарга Э.Батшугар Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын удирдлагуудтай уулзлаа.
Өнөөдрийн байдлаар Монгол Улсад хөгжлийн бэрхшээлтэй 115 мянган иргэн байгаагаас 13 мянга нь харааны бэрхшээлтэй. Нэн түрүүнд төрийн байгууллагууд мэдээллийн цахим хуудсаа эдгээр иргэдэд хүртээмжтэй болгож, өөрчлөх хэрэгтэй. Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газар вэб сайтдаа аудио хувилбарыг хамтатгаж, өнгөний код ашиглажээ. Инновац, цахим бодлогын байнгын хорооны дарга Э.Батшугар энэхүү зөв жишгийг илүү сайжруулан цахим хуудсаа хөгжүүлэх саналыг төрийн байгууллагуудад тавих юм. Эхний ээлжинд УИХ-ын хууль тогтоох үйл явцад иргэдийн оролцоог хангаж ажилладаг “d-parliament”, төрийн үйлчилгээний нэгдсэн портал “и-Монголиа” системүүдийг хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд хүртээмжтэй болгоход анхаарч ажиллана гэв.
Мөн Хөгжлийн бэрхшээлтэй хүний хөгжлийн ерөнхий газрын харьяанд Сэргээн засах төв, Протез ортопедийн үйлдвэр, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн сэргээн засах хөгжлийн төв ажилладаг. Хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг хариуцдаг эдгээр байгууллагуудын үйлчилгээг ЭМЯ-наас хэрэгжүүлж буй цахим эрүүл мэндийн систем болон “и-Монголиа”-д нэгтгэх шаардлагатай байгаа тул тус байнгын хорооноос шийдвэрлэх чиглэлээр холбогдох байгууллагуудтай хамтран ажиллана гэж Улсын Их хурлын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах газраас мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
