Монгол орон даяар “ЦАГ ГАРГАЯ” үндэсний арга хэмжээ зохион байгуулагдаж байгаа билээ. Энэ хүрээнд Монгоын явган алхалтын холбооны гишүүдийн зүгээс сайн дурын нэгэн сонирхолтой хөтөлбөрийг 2023 оны 4 дүгээр сарын 18-ны өдөр хэрэгжүүллээ. Энэ бол цахилгаан шатаа хүлээж байгаа иргэдэд зориулж “Явган алхалтын ач холбогдлын талаар багахан мэдээлэл, нөхөрсөг зөвлөгөө” өгөх үйл явдал байлаа. Mongolian Walking Association – Монголын Явган Алхалтын Холбооны гишүүд оффис, орон сууц, дэлгүүр, үйлчилгээний төвүүдээр зочилж, иргэдэд зөвлөгөө мэдээлэл өгснөөр явган алхах сэдэл өгч, тэдний эрүүл мэндэд бага боловч хувь нэмрээ оруулсанд хүн бүр таатай сайхан хандаж байлаа.
Ялангуяа оффисын ажил эрхэлдэг хүмүүсийн хувьд өдөрт дундажаар 10-15 минутыг цахилгаан шатанд зориулдаг гэсэн судалгаа байдаг. Нөгөө талаар оффисын ажил хийдэг хүмүүс бичиг цаасанд дарагдаж, ихэнх цагаа бичгийн ширээний ард, компьютерийн өмнө ажиллаж, хөдөлгөөн багатай өнгөрүүлдэг. Үүнээс улбаалж хөдөлгөөний дутагдалд орох, хүзүү чилэх, нуруу хөших, гар бадайрах, суудлын өвчин тусах, илүүдэл жинтэй болох, мөн хөдөлгөөний хомсдлын улмаас олон төрлийн өвчин эмгэгт нэрвэгдэж болох суурь нөхцөл бүрддэг.
Тэгвэл? ажлын байран дээрх хамгийн энгийн бөгөөд хялбар төдийгүй дасгал хөдөлгөөнийг дэмжих арга бол цахилгаан шатнаас аль болох татгалзаж, явган шатыг ашиглах явдал бөгөөд энэхүү дадал хэвшлийг бага багаар бүрдүүлэх чухал юм.
Алхалтыг дэмжих 2х2н дүрэм буюу ялангуяа бид дээшээ 2 давхар өгсөх эсвэл доошоо 2 шат буух гэж байгаа бол лифт хүлээж цагаа үрэхийн оронд явган шатыг ашиглачихдаг байх нь эрүүл мэндэд тустай. Эрүүл мэнддээ ч, экологи, эрчим хүчинд ч хэрэгтэй сонголт байх болно. Цахилгаан шат хүлээх, зорчих цагийг идэвхтэй дасгал хөдөлгөөн болгож явган алхахад зориулцгаая. Хүний биеийн булчингийн 93 хувийг явган алхалтаар ажлуулж, цусны эргэлтийг сайжруулж, ажлын бүтээмжээ нэмж, бүтээлч сэтгэлгээгээ өсгөж, стрессээ арилгах гээд олон давуу талууд бүрдэх болно.
Алхалт олон талын ач тустай. Энэ талаар таныг үнэ төлбөргүй боловч үр дүнтэй, үнэ цэнтэй мэдээллийг авахад www.facebook.com/groups/MongolWalkers алхах дуртай хүмүүсийн нэгдсэн фэйсбүүк групп туслах болно.
Алхалт бол хэнийг ч насаар нь, хүйсээр нь, ур чадвараар, чадал чансаагаар нь, ажил эрхлэлтээр нь, мэргэшил мэргэжлээр нь үл ялгавалан нэгтгэж чаддаг хүчирхэг үйлдэл юм.
Эх сурвалж: Монголын явган алхалтын холбоо

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
