Улаанбаатарт өдөртөө 10 градус дулаан

2023 оны 05-р сарын 03 өдөр, 07 цаг 05 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
tsag agaar

Малчид, иргэд, тээвэрчдийн анхааралд:

Өнөө, маргаашдаа говь, талын нутгаар салхи, шуургатай, хуурайшилт ихтэй байх тул болзошгүй гал түймрийн аюулаас сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

2023 оны 05-р сарын 02-ны 20 цагаас 05-р сарын 03-ны 20 цаг хүртэлх

 цаг агаарын урьдчилсан мэдээ:

Хур тунадас: Ихэнх нутгаар солигдмол үүлтэй. Шөнөдөө баруун болон төвийн аймгуудын нутгийн зарим газраар, өдөртөө нутгийн зарим газраар хур тунадас орно. Бусад нутгаар хур тунадас орохгүй.

Салхи: Ихэнх нутгаар зүүн хойноос секундэд 6-11 метр, говь, талын нутгаар секундэд 14-16 метр хүрч ширүүсэж, шороон шуурга шуурна.

Агаарын температур: Увс нуур болон Дархадын хотгор, Монгол-Алтайн уулархаг нутаг, Завхан голын эх Хүрэнбэлчир орчмоор шөнөдөө -8…-13 градус хүйтэн, өдөртөө -1…+4 градус дулаан, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Идэр, Тэс, Байдраг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө -2…-7 градус хүйтэн, өдөртөө +5…+10 градус дулаан, говийн бүс нутгийн хойд хэсгээр шөнөдөө +3…+8 градус, өдөртөө +14…+19 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө +9…+14 градус, өдөртөө  +19…+24 градус, бусад нутгаар шөнөдөө -2…+3 градус, өдөртөө +9…+14 градус дулаан байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө 0 градус орчим, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

БАГАНУУР ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 6-11 метр. Шөнөдөө 0…-2 градус хүйтэн, өдөртөө +9…+11 градус дулаан байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Үүлшинэ. Хур тунадас орохгүй. Салхи зүүн хойноос секундэд 5-10 метр. Шөнөдөө -3…-5 градус хүйтэн, өдөртөө +7…+9 градус дулаан байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх