Боловсрол, шинжлэх ухааны сайд Л.Энх-Амгалан Монгол Улсын Засгийн газраас боловсролын салбарт хэрэгжүүлж буй бодлого, шинэчлэлийн талаар илтгэл хэлэлцүүлсэн юм.
Монгол Улсад цэцэрлэг, сургуульд хамрагдалт 90-98 хувьтай байгаа нь дэлхийн хэмжээнд өндөр үзүүлэлт болж байна. Тиймээс хүртээмжээс илүү цаашид чанарын шинэчлэл хийхээр зорьж байгаа талаар илтгэлд дурдсан юм. Гэрт ойр сургууль хамгийн сайн сургууль байх зарчим баримталж байгааг онцоллоо.
Хот хөдөөгийн, төрийн хувийн сургуулийн ялгаа заагийг арилгахын тулд чанарын болон гүйцэтгэлийн үнэлгээг зохион байгуулсан. Түвшинг тогтоосноор байгууллагын менежментийг сайжруулах, багшийн мэдлэг, ур чадварыг ажлын байран дээр нь ахиулах, гүйцэтгэл, үр дүнд суурилсан санхүүжилтийн тогтолцоог нэвтрүүлэх, суралцаж буй байршил, оройн зайнаас үл хамааран цахим платформын тусламжтайгаар хүүхэд бүрд тэгш боломж олгохоор эхний алхамуудыг амжилтай хийгээд байгааг онцоллоо.
Хэлэлцүүлгийн үеэр мөн Бүгд Найрамдах Гвиней Улсын Техникийн боловсрол, мэргэжлийн сургалт болон хѳдѳлмѳр эрхлэлтийн сайд, Ливи Улсын Дээд боловсрол, шинжлэх ухаан судалгааны сайд, Цахиурын хѳндий дэх Мк Кинсей байгууллагын мэдлэгийн шинжээчидтэй уулзсан.
Уулзалтаар аливаа эрсдэлийг даван туулах чадавхтай, тогтвортой боловсролыг хѳгжүүлэх чиглэлээр санал солилцлоо гэж Боловсрол, шинжлэх ухааны яамнаас мэдээллээ.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
