Ё.Басхүү ДАШТ-ээс хүрэл медаль хүртлээ

2023 оны 05-р сарын 09 өдөр, 12 цаг 42 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bashuu
“Доха-2023” жүдо бөхийн насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний хоёр дахь өдөр эрэгтэйчүүдийн 66 кг-ын жинд ОУХМ Ёндонпэрэнлэйн Басхүү хүрэл медаль хүртэж, дэлхийн хос медальтан болов. Тэрээр хүрэл медалийн төлөөх барилдаанд Гүржийн Важа Маргвелашвилиг нэмэлт цагт даралтаар ялж шагналын тавцанд зогссон юм.
Ё.Басхүү Монголын жүдочдоос ДАШТ-ээс хоёроос дээш медаль хүртсэн тав дахь тамирчин боллоо.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх