Түрүү бөх 5 сая, үзүүр бөх 3 сая төгрөгийн бай гардана

2023 оны 05-р сарын 10 өдөр, 19 цаг 52 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bukh
Тавдугаар сарын 14-нд 12:00 цагаас “Арвайн үндэс” компанийн нэрэмжит Улсын арслан цолны хүндэтгэл улс, аймгийн алдар цолтой 256 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болно.
Барилдах бөхчүүдийг 05-р сарын 12, 13-ны өдрүүдэд 10-17 цагийн хооронд цахимаар бүртгэнэ. Тус барилдааны түрүү бөх таван сая, үзүүр бөх гурван сая төгрөгийн бай гардана.
Үзэгчид та бүхэн тасалбараа www.ticket.mn -ээс захиалан авах боломжтой.
Бөхчүүд, үзэгчид та бүхнийг хүндэтгэн урьж байна.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх