“Хотоо угаая” хаврын их цэвэрлэгээнд нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагын 197 алба хаагч оролцлоо

2023 оны 05-р сарын 12 өдөр, 16 цаг 20 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
346132107_762109925565425_8004194060294116336_n

Улаанбаатар хотын Ерөнхий менежерийн баталсан “Хотоо угаая” хаврын их цэвэрлэгээ хийх удирдамжийн дагуу нийтийн тээврийн үйлчилгээ эрхлэгч 18 аж ахуйн нэгж, байгууллагын 197 алба хаагч нийгмийн хариуцлагын хүрээнд автобусны 20 зогсоол, ойр орчмын нийтийн эзэмшлийн зам талбайг цэвэрлэж оролцлоо.

Нийтийн тээврийн үйлчилгээ үзүүлж буй 993 тээврийн хэрэгслийн гадна, болон дотор угаалга, 770 тээврийн хэрэгслийн суудлын бүрээс, 316 тээврийн хэрэгслийн дээврийн цэвэрлэгээг хийж гүйцэтгэн нийтийн тээврийн үйлчилгээнд тавигдах ерөнхий шаардлага болох MNS 5012:2021 стандартын 6.13-д заасны дагуу шугамын үйлчилгээнд гаргасан байна.

346096347_1059816504984108_7489453375849576050_n avto

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх