Үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна

2023 оны 06-р сарын 05 өдөр, 11 цаг 14 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gol us

Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр Хөвсгөлийн уулсаас эхтэй Бэлтэс, Хэнтий нурууны баруун хажуугийн Ерөө, зүүн хажуугийн Онон, Хангай нурууны арын Идэр, Сэлэнгэ мөрний дунд болон адгаар усны түвшин өмнөх өдрийнхөөс 10-50 см нэмэгдэж, олон жилийн дундаж түвшинг 15-35 см давсан байна.

Иймд дээрх гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж байгаа малчид, тариаланчид , аж ахуйн нэгж байгууллага, ард иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байхыг анхааруулж байна.

Мөн хот суурин газрын үерийн далангийн ус зайлуулах хоолойгоор ус чөлөөтэй урсах нөхцлийг бүрдүүлэхийг орон нутгийн холбогдох байгууллага анхааралдаа авч урьдчилан арга хэмжээ авахыг зөвлөж байна.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх