Хүүхдийн хөдөлмөрийн эсрэг дэлхийн өдрийг тохиолдуулан Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам, Олон улсын хөдөлмөрийн байгууллага, Дэлхий зөн олон улсын байгууллага хамтран “Нийгмийн шударга ёсыг бэхжүүлье! Хүүхдийн хөдөлмөрийг устгая!” бодлогын хэлэлцүүлгийг өнөөдөр зохион байгуулж байна.
Хэлэлцүүлгээр НҮБ-ын Тогтвортой хөгжлийн 8 дугаар зорилгын хүрээнд хүүхдийн хөдөлмөрийн бүх хэлбэрийг 2024 он гэхэд бүрмөсөн устгах 8.7-р зорилтын хэрэгжилтийг хангах хүрээнд Монгол Улсын гаргасан ахиц дэвшил, тулгамдаж буй бэрхшээлийг тодорхойлж, цаашдын шийдэл зөвлөмжийг гаргах юм. Бодлогын зөвлөгөөний үеэр Үндэсний Статистикийн Хороо ОУХБ-ын дэмжлэгээр хийсэн Хүүхдийн хөдөлмөрийн судалгааны урьдчилсан үр дүнг танилцуулсан. Судалгаагаар манай улсад 138 мянга гаруй хүүхэд хөдөлмөр эрхэлж байгаагийн 62.6 хувь нь хөвгүүд байна.
Монгол Улс хүүхдийн хөдөлмөртэй холбоотой үндсэн конвенцуудыг соёрхон баталж, хөдөлмөрийн насны доод хязгаарыг 15 нас байхаар тогтоосон. Мөн 13-14 насны хүүхдийг хөнгөн ажил эрхлэхийг зөвшөөрч, хүүхдэд аюултай ажлын жагсаалтыг баталсан.
Түүнчлэн хэлэлцүүлэгт ОУХБ-ын Ази, номхон далайн бүсийн товчооны Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн ахлах мэргэжилтэн Барати Флюг оролцож, хүүхдийн хөдөлмөрийн тэвчишгүй хэлбэрүүдийг устгах олон улсын туршлагаас хуваалцлаа.
Уг арга хэмжээг нээж Хөдөлмөр, нийгмийн хамгааллын дэд сайд С.Зулпхар Европын Холбооноос Монгол Улсад суугаа Элчин сайд хатагтай Аксел Никэйз, АНУ-ын Элчин сайдын яамны хэргийг түр хамаарагч Матью Ференс, Дэлхийн зөн Монгол олон улсын байгууллагын үндэсний захирал Б.Болорцэцэг, ОУХБ-ын Ази, номхон далайн бүсийн товчооны Хөдөлмөрийн хүрээний суурь зарчим ба эрхийн ахлах мэргэжилтэн Барати Флюг нар үг хэллээ.
Эх сурвалж: ХНХЯ

Хүүхдийн урьдчилан сэргийлэх, эрт илрүүлэх үзлэг орон даяар эхэллээ
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 51 зөрчил бүртгэгджээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад ажиллаж, амьдарч буй иргэдтэйгээ уулзлаа
Аравдугаар сард ихэнх нутгаар олон жилийн дунджаас дулаан, нутгийн хойд хэсгээр дунджийн орчим байна
Улаанбаатарт өдөртөө +10 градус дулаан
“Төрөөс мөнгөний бодлогын талаар 2027 онд баримтлах үндсэн чиглэл батлах тухай” УИХ-ын тогтоолын төсөл өргөн мэдүүлэв
Томуугийн эсрэг дархлаажуулалт нийслэлийн хэмжээнд 67.2 хувьд хүрлээ
Шинэ клип: Дуучин П.Жимсээ “Хос орчлон”
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон Улсын Ерөнхий сайд С.Такаичитай албан ёсны хэлэлцээ хийлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 82 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр улаагчин хонь өдөр
Ерөнхий сайд Н.Учрал “АЙЧИ НАГОЯА-2026” наадамд оролцож буй баг, тамирчдадаа амжилт хүслээ
Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийхээр мордлоо
Алба хаагчид 5 иргэнийг авран хамгаалж, 27 иргэнийг утаажилтын бүсээс гаргажээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Шинийн 17-ны билэгт сайн өдөр цаг агаар сэрүүхэн байна
ОХУ-аас орж ирсэн ойн түймрийг бүрэн унтраажээ
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргатай уулзлаа
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Япон улсад албан ёсны айлчлал хийнэ
Нийслэлийн есөн дүүргийн 152 цэгт шинэ ургацын ногоо худалдаалж байна
