Шөнийн автобус зургаан чиглэлд 22:00-02:00 цагийн хооронд үйлчилнэ

2023 оны 06-р сарын 16 өдөр, 12 цаг 34 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
648be1b518164615ff1e7294

Улаанбаатар хотын иргэдийн шөнийн цагаар зорчих эрэлтийг хангах, аюулгүй, найдвартай тээврийн үйлчилгээ үзүүлэх зорилгоор шөнийн тээврийн үйлчилгээг энэ сарын 15-наас эхлүүллээ. Нийтийн тээврийн дараах зургаан чиглэлд цахилгаан автобуснууд 22:00-02:00 цаг хүртэл иргэдэд үйлчилнэ. Тодруулбал,

  • ШҮ:1 “5 шар-Сүхбаатарын талбай”
  • ШҮ:2 “Сүхбаатарын талбай-Ботаникийн эцэс”
  • ШҮ:3 “Шархад-3, 4-р хороолол”
  • ШҮ:4 “3, 4-р хороолол-Өнөр хороолол-ХМК”
  • ШҮ:5 “Зунжин худалдааны төв-Ард кино театр”
  • ШҮ:6 “МУБИС-Архивын ерөнхий газар” гэсэн чиглэлд үйлчилгээ үзүүлэх юм.

Шөнийн автобусны үнэ энгийнхтэй адил 500 төгрөг байх бөгөөд 1.5 км радиус дотор дамжин суухад үнэгүй.

Дашрамд, цахилгаан автобус нь дуу чимээ багатай, орчны бохирдол үүсэхгүй гэдгээрээ давуу талтай.

НИЙСЛЭЛИЙН НИЙТИЙН ТЭЭВРИЙН ГАЗАР

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх