Дэлхийн улс орон, хотууд аялал жуулчлалыг дэмжих, өөрийн орны онцлог байдал, байгалийн үзэсгэлэнт газрууд, түүхэн дурсгалууд, хүн ардынхаа аж байдал, өв уламжлал, соёл түүхийг сурталчилан таниулах зорилгоор явган алхалтын томоохон фестиваль, арга хэмжээг зохион байгуулдаг ажээ.
Саяхан 3 дугаар сард Монголын явган алхалтын холбооны гишүүд, явган аялагчид Япон улсын Кюушү мужийн Яцуширо хотын 3 өдрийн явган алхалтын тэмцээнд амжилттай оролцож, багаараа “Хүрэл” медаль авчирч байсан бол үүнээс хойш нэгэн томоохон амжилт гаргасан нь 50 шахам хүний өргөн бүрэлдэхүүнтэй баг Дундад улсыг зорьж, БНХАУ-ын эдийн засаг, тээвэр ложистик, аялал жуулчлалын томоохон төв болсон Далиань хотод зохион байгуулагдсан “Олон улсын 21 дүгээр удаагийн явган алхалтын фестиваль”-д оролцоод багийн гишүүн бүр зорилгодоо хүрч мөн “Хүрэл” медалийн болзол хангаж, олон улсын алхагчийн үнэмлэхээ гардан авцгаажээ.
Энэхүү арга хэмжээнд Япон, Солонгос, Монгол, Орос, Хятад улсын алхагчид баг бүрдүүлэн идэвхтэй оролцсон бөгөөд олон улсын алхагчид нэгдэж алхацгаав. Нийт +50000 гаруй хүмүүс оролцсон гэсэн статистикийг зохион байгуулагчид дурдаж байв. Хүн мөрөн лугаа хуран цугласан иргэд явган алхаж, хотынхоо үзэсгэлэнт газрууд, түүхэн дурсгалууд, далайн эргийн аж байдлыг харуулсан маршрутаар алхахын зэрэгцээ замын туршид байгуулсан өртөөнүүд дээр цайны соёл, луугийн бүжиг, бөмбөрийн тоглолт, дуу хөгжим, эрүүл мэндийн бүтээгдэхүүний танилцуулга гээд олон зүйлийн хөтөлбөрүүдийг зохион байгуулж байснаар оролцогчдын сонирхлыг татаж байлаа.
Welcome party буюу арга хэмжээний албан ёсны нээлт болохоос нэг өдрийн өмнөх орой олон орны алхагчдыг хотын удирдлагууд, зохион байгуулагчид угтан авч, хүндэтгэлийн үдэшлэгийг зохион байгуулав. Хятад үндэсний хүндэтгэлийн хоол, зоог, сархад тэргүүтнээр дайлахын сацуу соёл урлагийн тоглолт, протокол үйл ажиллагаа өрнөж, улс орны багийн ахлагч нар бэлэг солилцож, өөр хоорондоо танилцав. Солонгосын Чэжү арлын захирагч, Японы Кюушү мужийн Фукуока хотын захирагч, Оросын Владивосток хотоос ирсэн алхагчид, Хятадын нэр алдартай уран бүтээлчид, бизнесийн хүрээлэл, төр захиргааны удирдлагууд гээд хүндтэй зочид нэлээдгүй иржээ.
Энэ үеэр Монголын алхагчдад Далиань хотын удирдлагууд онцгойлон баяр хүргэж, амжилт хүсэж, хожим мөн арга хэмжээний 2-дох өдрийн алхалтыг Монгол үндэстний морин хуурын ая, бүжгээр эхлүүлэв. Харь холын нутагт морин хуурын аялгууг сонссон монголын алхагчид бийгээ бийлж, хөгжилдөн баясацгаав.
Далайн эргийн зөөлөн уур амьсгал, таатай цаг улирлын нөлөөнд алхагчид амжилттай алхаж, зорьсон болзолоо хангаж БНХАУ-ын нийслэл Бээжин хотод хүрэлцэн ирсний дараа Дэлхийн паркад медаль, үнэмлэхээ гардан авах ёслолыг үйлдэн нутгийн зүг хөлгийн жолоо залав.
Монголын явган алхалтын холбооны гишүүд 6-р сард БНСУ, Чех, Люксенбург улсыг зорьж алхахаар төлөвлөсөн бөгөөд мөн Багануур, Багахангай, Өвөрхангай, Дорноговь аймгуудад томоохон алхалтын хөтөлбөрүүдийг төлөвлөж, зарим хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж эхлээд байна.


2025 онд төрөлт 5.7 хувиар буурчээ
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Хан-Уул дүүрэг нийгмийн суурь үйлчилгээг 20 минутын зайд тэгш, хүртээмжтэй хүргэх зорилт дэвшүүлжээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 76 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр нутгийн хойд хэсгээр хур тунадас орж, сэрүүсэж, нутгийн өмнөд хэсгээр салхи шуургатай байна
Өнгөрсөн долоо хоногт 147 удаагийн дуудлага бүртгэгдэж, 7 хүний амь аварчээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 85 зөрчил бүртгэгджээ
Энхтайваны өргөн чөлөөг Нарны замтай холбох хоёр км авто зам барина
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх эрүүл мэндийн салбарынханд талархал илэрхийллээ
Нохой, морь, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Улаанбаатарт +22 градус дулаан
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг У
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
