Дашнямтай өдөр

2023 оны 06-р сарын 22 өдөр, 07 цаг 15 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
gahai jil
-Аргын тооллын 6 дугаар сарын 22. Пүрэв (Бархасвад) гараг (2023)
Билгийн тооллын шинийн 4, цагаагчин гахай, үнэг-8 од, суудал хий, мэнгэ 5 шар, үл зохилдохын барилдлагатай өдөр. Дашнямтай өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 04:53-20:55.
-Өдрийн сайн цаг: Гахай(21:40-23:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), морь(11:40-13:40), хонь(13:40-15:40), нохой(19:40-21:40) болой.
-Үс засуулахад баян ноён болох, бие, эрхтний хүч сайжрах сайн. Харин могой, үхэр, луу, хонь, нохой, бич, тахиа муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад зүүн урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Туулай, гахай, бар жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин могой, үхэр, луу, хонь, нохойжилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд бэлхүүс, нууцын оронд, гэрийн сүлд үүд, хойморт орших болой.
-Лам, бар, туулай жилтний сүлд гараг, үхэр, луу, хонь, нохой жилтний харш гараг.
Өлзий хутгийн өдөр тул аливаа үйлд маш сайн. Буяны үйл, үйлс эхлэн, хишиг даллага авах, гэр байшин барих, бэр буулгах, хуврага тойн болох, эд мал авах зэрэгт буян хишиг нэмэх нэн сайн.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх