Монгол Улсын Гавьяат багш Д.Товуу төрүүлж өсгөсөн аав, ээж, тоглож өссөн нутаг ус, эрдэм номд шамдан сурсан үе, эрхэлж байсан ажил хөдөлмөрийнхөө тухай “Зэрлэгийн голоос эхэлсэн харгуй” дурсамж номоо хэвлүүлснээ билэгт сайн өдөр шавь нар, боловсролын салбарт хамтран зүтгэгчид болон төрөл төрөгсөд, үр хүүхдүүдийн хамт нээсэн юм.
Хөвсгөл аймгийн Эрдэнэбулган сумын харьяат Д.Товуу багш эх орны дайны хүнд жилүүдэд бага, дунд боловсрол эзэмшиж, улмаар улсын ууган их сургууль, МУИС-д элсэн суралцаж төгсөөд Хөвсгөл аймагтаа томилогдон багш, хичээлийн эрхлэгч, захирлаар 30 гаруй жил үр бүтээлтэй ажиллажээ. Тэрбээр, Хөвсгөл аймгийн Их-Уул сумын 8 жилийн сургууль, Мөрөн хотын 8 жилийн сургуулийн захирлаар ажиллан, багш, хамт олныхоо ур чадварыг дээшлүүлэн, сургалтын чанарыг шинэ түвшинд гаргаж, хариуцсан сургуулиа аймаг, улсын үлгэр жишээ сургууль болгож байж. Түүний шавь нараас Монгол Улсын Гавьяат багш З.Чулуунбаатар, Монгол Улсын Гавьяат хуульч Н.Сосорбарам, Ахмад дипломатч, Доктор (PhD) Р.Отгон, ШУТИС-ийн профессор, Доктор (PhD) Д.Оюун зэрэг олон алдартан төрөн гарсан аж. Мөн тэрбээр 1960-аад онд Урлагийн хэрэг эрхлэх хороонд Киножуулах хэлтсийг хариуцаж соёлын үрийг түгээлцэж байсан түүхэн үеийн дурсамжаа номдоо дурджээ.
Өдгөө 90 гаруй настай Д.Товуу багшийн хүү сэтгүүлзүйн доктор (PhD) Товуугийн Батзориг аавтайгаа хамт өөрийн номыг нээсэн нь олны сонирхлыг татав. Т.Батзориг радио, телевизийн салбарт 20 гаран жил ажилласан бөгөөд ардчилсан шилжилтийн түүхэн үед Монголын радио, телевизийн салбарт тулгамдаж буй асуудлуудыг хөндсөн судалгаа, шинжилгээний өгүүлэл, эрдэм шинжилгээний хуралд хэлэлцүүлсэн илтгэлээ “Радио, телевизийн асуудлууд” нэртэйгээр эмхэтгэн хэвлүүлжээ. Энэхүү эмхэтгэл нь хэвлэл мэдээлэл, радио, телевизийн салбарт судалгаа шинжилгээ эрхэлдэг судлаачдад судалгааны нэгэн эх сурвалж болох нь дамжиггүй юм.




Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
