Наадмын сорилго барилдаан энэ ням гарагт болно

2023 оны 06-р сарын 27 өдөр, 19 цаг 26 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
buhiin urguu
Төв аймгийн Мөнгөнморьт сумын түүхт 100 жилийн ойд зориулсан Мөнгөнморьт сумаас төрөн гарсан алдарт хүчтэн Лувсанмөрийн Чимэд арслан, Цэнджавын Гочоодорж начин, Адилбишийн Нагнайдорж начингуудын нэрэмжит Үндэсний их баяр наадмын сорилго Улс, аймгийн алдар цолтой хүчит бөхийн барилдаан энэ Ням гараг буюу долоодугаар сарын хоёрны 12:00 цагаас Монгол Бөхийн Өргөөнд болно.
Барилдах бөхчүүдийг зургаадугаар сарын 30, долоодугаар сарын нэгний өдрүүдэд 10:00-17:00 цагт цахимаар бүртгэнэ. Тасалбараа www.ticket.mn -ээс захиалан авах боломжтой.
Жич: Бусад мэдээллийг МҮБХ-ны албан ёсны www.mongolbukh.mn сайтаас авна уу.
МОНГОЛЫН ҮНДЭСНИЙ БӨХИЙН ХОЛБОО

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх