Монгол Улсын Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг, Холбооны Бүгд Найрамдах Герман Улсын Гадаад хэргийн сайд Анналена Бербок нар 2023 оны зургаадугаар сарын 30-ны өдөр уулзалт хийж, хоёр талын хамтын ажиллагаа, олон улсын харилцааны асуудлаар ярилцав.
Талууд Монгол, Германы Иж бүрэн түншлэлийн харилцааг шат ахиулж, Стратегийн түншлэлд хүргэх зорилт болон Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнгөрсөн оны 10 дугаар сард ХБНГУ-д хийсэн албан ёсны айлчлалаар тохиролцсон асуудлыг үр дүнтэй, эрчимтэй хэрэгжүүлэх асуудлыг хэлэлцэв.
Ирэх 2024 онд Монгол, Германы хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ой тохиох бөгөөд түүхэн тэгш ойг өргөн хүрээнд тэмдэглэх, хоёр орны харилцааны түвшинг ахиулах, хамтын ажиллагааг эрчимжүүлэхэд чухал ач холбогдолтой дээд, өндөр түвшний харилцан айлчлал хэрэгжүүлэхээр талууд тохиролцов.
Хоёр орны харилцааны механизмууд идэвхжиж, худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, хөгжлийн томоохон төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх талаар хоёр талын яриа хэлэлцээгээ эрчимжүүлж байгааг тэмдэглэж, эдийн засгийн бие даасан байдлаа хангах, иргэдийн амьжиргааг сайжруулахад байгалийн баялгаа боловсруулах, нэмүү өртөг шингээсэн хамтарсан үйлдвэрлэл хөгжүүлэх талаар санал солилцлоо.
Мөн ирэх намар болох Хөгжлийн бодлогын хамтын ажиллагааны яриа хэлэлцээг үр дүнтэй явуулж, тодорхой тохиролцоонд хүрэхийн төлөө хоёр тал хүчин чармайлт гаргаж ажиллахаа нотоллоо.
Монгол оюутнууд мэргэжлийн боловсрол эзэмшихэд Германы эрдмийн солилцооны алба (DAAD)-тай чухал үүрэг гүйцэтгэдэг бөгөөд Засгийн газар хоорондын хамтарсан тэтгэлэгт хөтөлбөрийг сэргээх чиглэлээрх хоёр талын яриа хэлэлцээг эрчимжүүлэхээр боллоо.
Монгол, Герман НҮБ болон олон улсын бусад байгууллагын хүрээнд идэвхтэй хамтран ажиллаж ирсэн бөгөөд цаашид түүнийг бэхжүүлэх, дэлхийн улс түмний энх тайван, аюулгүй байдал, тогтвортой хөгжлийг хангахад чиглэсэн нийтлэг зорилтууд тухайлбал, байгаль орчныг хамгаалах, уур амьсгалын өөрчлөлтийг бууруулах, хүнсний аюулгүй байдлыг хангахад чиглэсэн санал, санаачилгыг тууштай дэмжиж, нягт хамтран ажиллахаа мөн нотоллоо.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
