Монгол Улсын Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Эндо Такашиг хүлээн авч уулзлаа. Уулзалтад Япон Улсаас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Кобаяши Хироюки байлцав.
Энэ үеэр ноён Т.Эндо Япон Улсын Ерөнхий сайд асан Ё.Сүгагийн бэлэг Кизүна хэмээх Акита үүлдрийн нохойг Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэд гардуулан өглөө. Кизүна нь гурван сартай эр гөлөг бөгөөд түүний нэр эв эеийн холбоо гэсэн утгатай юм байна. Ерөнхий сайдыг “Токио-2020” зуны олимпын нээлтэд оролцох үеэр гадаад улсад хийж буй анхны айлчлалаа Япон Улсаас эхлүүлж, цар тахлын хүнд нөхцөлд олимпын наадам зохион байгуулах түүхэн сорилттой үед хүрэлцэн ирсэнд талархан, эв найрамдал, нөхөрлөлийн бэлгэ тэмдэг болгож, Акита үүлдрийн нохой бэлэглэхээ илэрхийлсэн юм. Тухайн үед цар тахлын халдварын эрсдэлээс сэргийлж тус үүлдрийн нохойны чихмэлийг Япон Улс дахь Монгол Улсын Элчин сайдын яамаар дамжуулан Ерөнхий сайдад хүргүүлж байв.
Тус үүлдрийн нохой нь Акита муж орчмоос гаралтай бөгөөд Японы ардын уран зохиол, үлгэр, тууж, урлагийн бүтээлд үнэнч байдал, эр зориг, хүч чадлын бэлгэдэл болгон дүрсэлсээр иржээ. Эзнээ 10 жил хүлээж, Токио хотын Шибүя дүүргийн төмөр замын өртөөн дээр хөшөө болон мөнхөрсөн домогт Хачико нохой Акита үүлдрийнх аж.
Мөн Хачико нохойны 100 жилийн ой тохиож байгаа 2023 онд энэхүү үйл явдал давхцаж буйгаараа бэлгэшээлтэй гэж Япон Улсын Парламентын Төлөөлөгчдийн танхимын гишүүн Т.Эндо хэллээ.


Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
