ОБЕГ-ын дарга, хошууч генерал Г.Ариунбуян Сэлбэ гол далангаа даван хальж, Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо, Сүхбаатар дүүргийн “Улаанбаатар Буян” компанийн байрлаж буй хэсэг усанд автсан нөхцөл байдалтай газар дээр нь танилцлаа.

Баянзүрх дүүргийн 43 дугаар хороо буюу Сэлбэ голын зүүн талын хэсэгт байрлах 30 гаруй орон сууцны барилгын зоорийн давхар бүхэлдээ усанд автаж, Онцгой байдлын байгууллагаас 01:00 цагаас эхлэн тухайн байршилд амьдардаг оршин суугчдад сэрэмжлүүлэг мэдээг хүргэж, зоорийн давхарт байсан автомашинуудыг татан гаргах, иргэдийг аюулгүй газарт хүргэх ажлыг зохион байгуулан ажиллаж байна.

Үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан нийслэлийн холбогдох байгууллагуудын 240 гаруй ажилтан, алба хаагч, 50 гаруй техник хэрэгсэлтэйгээр далангийн суваг шуудууг өргөтгөх, үерийн аюулаас сэргийлэх арга хэмжээг авч хэрэгжүүлж байна гэж Онцгой байдлын ерөнхий газраас мэдээллээ.








Монголын Өмгөөлөгчдийн холбооны ээлжит Их хурал эхэллээ
Баавгай орж ирэх эрсдэлтэй байршлуудад мэргэжлийн анчдын баг ажиллуулахыг үүрэг болголоо
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Дэлхийн эмэгтэй парламентчид Улаанбаатарт чуулна
Улсын онцгой комиссын хуралдаанаас гарсан шийдвэрийг танилцууллаа
Явган алхагч, аялагчдын анхааралд
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Өвөрхангай аймгийн иргэдтэй уулзав
Хүний амь эрсэдсэн газраас холгүй байршлаас баавгайг олж, аюулгүй болголо
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 101 зөрчил бүртгэгджээ
Шинэ Хархорум хот байгуулах хүрээнд 900 мянган мод тарьж, ургуулжээ
Ямааны годрон өвчний вакциныг дотооддоо үйлдвэрлэхэд шаардлагатай 1.5 тэрбум төгрөгийг шийдвэрлэлээ
Засгийн газрын ээлжит хуралдаанаас гаргасан шийдвэрийг танилцуулж байна
Дүнжингаравын дэлбэрэлтийн улмаас амиа алдсан хүмүүсийн ар гэрт буцалтгүй тусламж үзүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 91 зөрчил бүртгэгджээ
Улаанбаатар цэцэрлэгт хүрээлэнгийн менежментийг нийслэл хариуцан ажиллана
Аравдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Аравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдөр ихэнх нутгаар өдөртөө дулаахан байна
Хөвсгөл аймгийн Нэгдсэн эмнэлэг өнгөрсөн онд 11 мянга гаруй хүнийг хэвтүүлэн эмчилжээ
Өнөөдөр хар хулгана өдөр
