ийслэлийн онцгой комиссын хуралдаанд ОБЕГ-ын дэд дарга, бригадын генерал Б.Ууганбаяр оролцож, эрсдэлтэй 18 байршилд ажиллах ослын удирдагчийг томилгоожуулж, шаардлагатай мэдээллийг тухай бүр авах боломжийг бүрдүүлэхийг анхаарууллаа.

Сүхбаатар дүүргийн тухайд 15 дугаар хорооны Дамбадаржаагийн 81-84-р гудамжинд нөхцөл байдал хүндэрчээ. Дүүргийн онцгой комисс, цагдаа зэрэг холбогдох байгууллагууд хамтран далан босгосон байна. 200 гаруй иргэн байдгаас 43 өрхийн 170 гаруй иргэнийг нүүлгэн шилжүүлсэн. 14 өрх сайн дураараа нүүхгүй хэмээн үлджээ. Мөн Ар хустайд 50 гаруй айл үерт автсан. Айлуудад сэрэмжлүүлэг мэдээлэл хүргэсэн байна. Түүнчлэн Чингэлтэй, Сүхбаатар дүүргийг холбосон гүүр нурсан.
Баянгол дүүргийн хувьд Дунд голын далангийн нарийссан хэсгийг өргөтгөн, урсцыг сайжруулсан. 200 машин хайрга, дайрга буулгаж, элс, хайргыг шуудайлж байна. Хүний нөөц хангалттай байгаа гэсэн бол Хан-Уул дүүрэгт 130 албан хаагч техник хэрэгсэлтэй ажиллаж байна. Соёмботой хөшөөнөөс “Говь” компани хүртэл нөхцөл байдал хүндэрсэн. 19 дүгээр хорооны үйлчилгээний төвийн ойролцоо маш их ус тогтож, иргэд орц руугаа ороход хүндрэлтэй байгаа тул 12 нацосс ажиллаж байна. Зарим байрны усыг тогтоосон ч ус соруулаад ч нэмэргүй байрнууд байгааг хэлж байлаа. Мөн 3 дугаар хороо буюу “Алтай” хотхон руу ордог хэсэгт усны түвшин гүүр давах гэж байсныг далан босгож, хяналтдаа авчээ. Түүнчлэн Туул голын түвшин нэмэгдэж байна. Туул голын усны хэвийн түвшин 202 см байдаг бол одоо 230 см байгаа юм. Харин аюултай түвшин 260 см. Усны түвшин нэмэгдвэл нөхцөл байдал хүндрэх эрсдэлтэй байна.
Сонгинохайрхан дүүргийн хэмжээнд 43 хороог дөрвөн бүсэд хуваан, 50 гаруй хүний бүрэлдэхүүнтэй үерийн ус соруулах баг ажиллаж байна. Үерт өртөж болзошгүй 4-5 хороонд эргүүл ажиллаж, иргэдэд заавар, зөвлөмж өгч, шуудуу ухан, далан босгож байна. Дүүргийн 56 байгууллагын 120 албан хаагчдыг дайчлан, 1000 шуудай хайрга, дайрга нөөцөлж, үерийн эрсдэлтэй бүс рүү зөөвөрлөж, далан босгох юм. Таван шар, Нэгдүгээр хорооллын байрнууд дунд тогтсон усыг соруулсан.
Баянзүрх дүүрэгт гурван байршилд үерийн нөхцөл байдал үүссэн. Шөнийн 03:00 цагаас хойш байрнуудын гараашинд байгаа машиныг гаргах ажлыг зохион байгууллаа. 15 мянган шуудай шороо бэлдсэнээс 7000 шуудайг ашиглаад байна. Айлууд руу орсон усыг шийдэж, нөхцөл байдал тогтворжсон. 34 байр усанд өртсөнөөс 25-ыг нь соруулсан. Үлдсэнийг нь үргэлжлүүлэн соруулан, 11 техник хэрэгсэлтэй ажиллаж байна.
Чингэлтэй дүүргийн хувьд 24 хороотой бөгөөд таван хороонд албан хаагч нар ажиллаж байна. Өнгөрсөн шөнийн 02:00 цагаас хойш 15 дуудлага хүлээн авч, шаардлагатай арга хэмжээг авч, үерт өртсөн 200 гаруй өрхийн 500 гаруй иргэнийг үерийн бүсээс гаргасан. Долоон байршлын 650 метр газарт үерийн хамгаалалтын далан босгож байна. Шөнийн ээлж гаргаж, далан босгон, нөхцөл байдлыг бүрэн хяналтдаа авсан байна.



















Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
