Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс /2023-07-05/ цаг үеийн асуудлаар мэдээлэл хийж, гэдэсний халдварт өвчин буюу цусан суулга, гар, хөл, амны өвчнөөс сэргийлэх зөвлөмжийг өглөө. Мэдээллийг тус төвийн Тандалт судалгааны албаны Гэдэсний халдвар тандах тасгийн эрхлэгч Н.Амгалан хийсэн.
-Энэ оны эхний зургаан сарын байдлаар гэдэсний халдварт өвчний 3,800 гаруй тохиолдол бүртгэгдсэний дийлэнх нь буюу 70-80 хувь нь гар, хөл, амны өвчин байна. Энэ өвчнөөр 0-4 насны хүүхдүүд голчлон өвддөг бөгөөд өвчний үед хүүхдийн гар, хөл, амаар цэврүүтэй тууралт гарч, өндөр халуурдаг. Улмаар хүндрэл үүсэх магадлал өндөр учраас эцэг эхчүүд бага насны хүүхдүүдээ энэ өвчнөөс урьдчилан сэргийлэхэд анхаарах хэрэгтэй байна.
Цусан суулгын халдвар гарч байна. Хагас жилийн байдлаар 490 гаруй хүн цусан суулгын халдвар авчээ. Мөн бороо их орж буй нь үерийн гамшиг үүсэх эрсдэлийг нэмэгдүүлж, улмаар гэдэсний халдварт өвчин гарах хүчин зүйлийн нэг болж байна. Түүнээс гадна ард иргэд хүнсээ зөв сонгох хэрэгтэй. Хүнсний бүтээгдэхүүний сонголтыг буруу хийснээс болж хадгалалтыг горим алдагддаг. Хөдөө амрахдаа, зун олон хоног зусланд гарахдаа хүнсээ зөв сонгох нь хамгийн чухал алхам. Ундны усны чанар аюулгүй байдал алдагдсанаас гэдэсний халдвар их бүртгэгддэг. Ялангуяа бохирлогдсон ундны ус хэрэглэсэнтэй холбоотой өвчлөл үүсдэг. Амралт, зугаалгаар явахдаа гол мөрний усыг түүхийгээр нь шууд хэрэглэж болохгүй. Усыг зайлшгүй буцалгаж хэрэглэхийг зөвлөе. Цэвэр, аюулгүй усыг хүнсэндээ хэрэглээрэй.
Зарим иргэд хөдөө явахдаа үр хүүхдийнхээ гарыг битгий хэл өөрсдийнхөө гарыг ч угаахгүй байна. Улмаар ариун цэврийн дэглэм алдагддаг. Түүнчлэн түүхий хүнсний бүтээгдэхүүнийг болсон бүтээгдэхүүнтэй хамт хадгалж, нэг хутгаар хэрчээд хэрэглэдэг. Магадгүй түүхий бүтээгдэхүүнээ эхлээд хэрчсэн бол дараа нь тухайн хутга, махны модыг зайлшгүй угаахыг зөвлөе. Учир нь түүхий бүтээгдэхүүнд нянгийн бохирдол асар өндөр байдаг. Хэрэв түүхий хүнсний бүтээгдэхүүнийг болсон хүнсний бүтээгдэхүүнтэй хамт хадгалж, хэрчиж хэрэглэвэл түүхий хүнсний бүтээгдэхүүнээс хордлого авах магадлалтай. Энэ хоёр бүтээгдэхүүнийг салгаж хадгалах дадлыг хэвшүүлэх шаардлагатай байна.
Гэдэсний халдвар бохир гараар дамждаг. Мөн бохирсон хоол хүнс, усаар дамжин халдварлана. Хүүхэд гэдэсний халдвараар өвдөж байна гэдэг бол тухайн хүнсийг хүүхдийн аманд хийж байгаа эцэг эх, асран хамгаалагчидтай шууд холбоотой. Гар хэзээ бохирдоно тэр тохиолдол болгондоо угааж хэвших нь өвчнөөс сэргийлэх хамгийн гол зарчим. Ингэснээр гэдэсний халдварт өвчнөөс сэргийлэх бүрэн боломжтой.

Шинэ уран бүтээл: Дуучин Л.Сөрөлт, А.Түмэн-Өлзий “Хатан Хан”
Дулааны тавдугаар цахилгаан станц төслийн бүтээн байгуулалтын бэлтгэл ажил үргэлжилж байна
У.Хүрэлсүх: Монгол цэргийн өдөр бол бахархал-хүндэтгэлийн өдөр
Засгийн газрын хуралдаан болж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 77 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр цагаагчин туулай өдөр
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр хүйтэн, салхитай байна
Улаанбаатар хотын Хаягдал ус дахин боловсруулах анхны үйлдвэр ашиглалтад орлоо
Жанжин Д.Сүхбаатарын талбайд “Нээлттэй хаалганы өдөрлөг” болж байна
100 айлын автобусны буудлын орчимд барилгын материалын дэлгүүрт гал гарчээ
Энэ долоо хоногт УИХ-аар хэлэлцэх асуудал, тов, дараалал
Өнөөдөр цагаан бар өдөр
Өнөөдөр говь, тал, хээрийн нутгаар салхи шуургатай байна
АТГ: Эрүүгийн 10 хэргийг шүүхэд шилжүүлэх саналтай прокурорт хүргүүлэв
Хиймэл оюунд суурилсан чатбот бүх улсын хэлээр зөвлөгөө өгдөг боллоо
УИХ-ын 2026 оны хаврын ээлжит чуулганы нээлтэд анх удаа иргэдийн төлөөлөл оролцлоо
Баян-Овоо сумын 100 жилийн ойн барилдаанд аймгийн арслан М.Баасанжав түрүүллээ
Өнгөрсөн долоо хоногт 105 удаагийн осол, аюулт үзэгдэл бүртгэгдэж, 12 хүний амь аварчээ
У.Хүрэлсүх: Ёс зүйгүй бол итгэл үгүй, итгэл үгүй бол засаглал үгүй. Итгэл алдарсан газар дархан эрх нь давуу эрх болон хувирдаг гэмтэй
УИХ-ын дарга Н.Учралын 2026 оны хаврын ээлжит чуулганыг нээж хэлсэн үг
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 60 зөрчил бүртгэгджээ
Могой, тахиа, үхэр, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Гуравдугаар сард олгох нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжийн хуваарь
Өнөөдрөөс ихэнх нутгаар дулаарна
Нохой, бар, морь жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн
Хаврын саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Дулааны тавдугаар цахилгаан станцын барилга угсралтын суурийн ажлыг ирэх сард эхлүүлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 88 зөрчил бүртгэгджээ
Өнгөрсөн долоо хоногт 70 удаагийн аюулт үзэгдэл, ослын дуудлага бүртгэгдэж, 27 хүний амь а
“Өргөө” амаржих газарт нэн шаардлагатай байгаа эхо аппаратны санхүүжилтийг шийдвэрлэлээ
УИХ-ын гишүүнийг эгүүлэн татахтай холбоотой хуулийн төслийг өргөн барилаа
“Харилцан хүндэтгэе” үндэсний аян ирэх сарын 1-нийг хүртэл үргэлжилнэ
Ихэнх нутгийг хамарсан цас орж, хүчтэй салхи, шуургатай байхыг онцгойлон анхааруулж байна
НҮБ-ын Цэргийн хүчний командлагчаар ажилласан анхны монгол генералыг хүлээн авч уулзлаа
Монголд 32 мянга гаруй гадаадын иргэн оршин сууж байна
Улаанбаатар трамвай төсөл хэрэгжсэнээр 250 байнгын ажлын байр шинээр бий болно
Монголын төр, нийгмийн нэрт зүтгэлтэн Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүл
Төв аймгийн Батсүмбэр сумын Үдлэг багт “Багийн бага сургууль” нээлтээ хийлээ
