Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төв БНСУ-ын Хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамжийн нийгэмлэгтэй хамтран ажиллахаар боллоо.
Хамтын ажиллагааны талаар ярилцаж, харилцан санал солилцохоор НЭМҮТ-ийн захирал доктор, дэд профессор С.Өнөрсайхан Монголын Гэр бүлийн сайн сайхны нийгэмлэгийн төлөөлөл, БНСУ-ын Хүн амын эрүүл мэнд, нийгмийн халамжийн нийгэмлэгийн ерөнхийлөгч Ли Сам Сик, тус нийгэмлэгийн Бодлого төлөвлөлт зохицуулалтын газрын захирал Су Жун Э, Жеонбук салбарын захирал Квон Ө Со, Улсан салбарын Эрүүл мэндийг дэмжих хэлтсийн дарга Ким Ён Сук, Геонги салбарын Эрүүл мэндийг дэмжих хэлтсийн хөтөлбөрийн менежер Ли Чун Ми болон Ханьяанг их сургуулийн Спортын тэнхимийн профессор Ким Сун Мин, Ханьяанг их сургуулийн Хүнс, хоол тэжээлийн тэнхимийн профессор Өм Э Сон нарыг хүлээн авч уулзлаа.

Энэ сарын 4-нд болсон уг уулзалтад Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Бодлого төлөвлөлтийн хэлтсийн дарга Л.Ганчимэг, ХСХАБА-ны дарга Ж.Баясгалан, ЭМДМА-ны дарга С.Гэрэлмаа, СУА-ны даргын албан үүргийг түр хавсран гүйцэтгэгч Б.Баярмаа болон холбогдох мэргэжилтэн, эрдэм шинжилгээний ажилтнууд мөн оролцсон юм.

Уулзалтын үеэр зочид Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн үйл ажиллагаатай танилцаж, нийгмийн эрүүл мэндийг дэмжих, хүн амыг өвчлөлөөс урьдчилан сэргийлэх, мэдээлэл сургалт сурталчилгааг өргөжүүлэх, хүнсний аюулгүй байдал, хооллолт, шим тэжээлийн чиглэлээр харилцан судалгаа хийхийн зэрэгцээ вакцинжуулалтын асуудлаар санал солилцлоо.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
