Нийслэл Улаанбаатарт үүссэн үерийн нөхцөл байдлын үеэр иргэд, аж ахуйн нэгж байгууллага, компаниуд Нийслэлийн онцгой комисс /НОК/-т мөнгөн тусламж, эд материал, хүнс, техник хэрэгсэл, шатахууны тусламж үзүүллээ. Тодруулбал, энэ сарын 7-ны өдрийн байдлаар НИТХ-ын 20 төлөөлөгч нийт таван сая, нийслэлийн харьяа агентлагууд 6.8 сая, Улаанбаатар шинэ бүтээн байгуулалт ХХК 0.6 сая, “Ачит” ХХК 100 сая төгрөг буюу нийт 112.4 сая төгрөгийн мөнгөн тусламж үзүүлээд буй.
Мөн НҮБ-аас 12 сая төгрөгийн, “Шунхлай” групп 100 сая төгрөгийн шатахуун талон тус тус хандивласан юм. Нийслэлийн Засаг даргын дэргэдэх 37 агентлаг, “Бэст Бейкэри” ХХК, ББК ХХК, ЗГН ХХК, Юнител групп, “Монгол эм импекс” ХХК, ЭНТО ХХК, “Юнитра” ХХК зэрэг иргэд, 15 аж ахуйн нэгж байгууллагаас шуудай, нэг удаагийн бээлий, нойтон салфетка, ажлын бээлий, усны гутал тэргүүтэй 23,389 ширхэг бараа материалын тусламж үзүүллээ. Түүнчлэн Нийслэлийн Засаг даргын дэргэдэх 35 агентлаг, “Бигүрү” ХХК, Мэдээлэл технологийн үндэсний парк, “Дижитал Концепт” ХХК зэрэг байгууллага нийт 5259 ширхэг ундаа ус, хоол хүнсний тусламж үзүүлсэн байна.
НИЙСЛЭЛИЙН ОНЦГОЙ КОМИСС

Балжиннямтай өдөр
Улаанбаатарт өдөртөө -3 градус хүйтэн
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг БНСУ-ын Ерөнхий сайд Хан Сон Сүгт бараалхлаа
Улирлын буюу ирэх саруудын цаг агаарын ерөнхий төлөв
Гол, мөрний мөсний зузаан харилцан адилгүй байна
Үндсэн хуулийн өдөрт зориулсан шатар сонирхогчийн Улсын аварга шалгаруулах тэмцээн энэ сарын 28-ны өдөр улс орон даяар эхэлнэ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 57 зөрчил бүртгэгджээ
Өнөөдөр ихэнх нутгаар цас орохгүй, цаг агаар тогтуун байна
Соёлын элч нарыг томилов
Төв цэнгэлдэх хүрээлэнд “Өвлийн идэш” өргөтгөсөн худалдааг зохион байгуулна
Монгол Улсын 6 дахь Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийг хүндэтгэн үдэв
Монгол Улсын Ерөнхийлөгч Ухнаагийн Хүрэлсүхийг хүндэтгэн үдэх ёслол
Цахим залилангаас сэргийлье
Гол, нуурын мөсөн дээгүүр явганаар болон автомашинтай зорчихгүй байхыг анхааруулж байна
Гадаад харилцааны сайд Б.Батцэцэг Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ
Монгол Улсын Ерөнхийлөгчийн үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх үеэрээ хэлсэн үг
Нийслэлийн аварга шалгаруулах парламентын мэтгэлцээн арваннэгдүгээр сарын 21-23-нд болно
Монгол Улсын Ерөнхийлөгчийг үүрэгт ажлаас нь чөлөөлөв
Өнөөдөр улаан бич өдөр
