Нийтийн тээврийн дөрвөн чиглэлд өөрчлөлт орлоо

2023 оны 07-р сарын 09 өдөр, 14 цаг 33 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
avtobussss

Долоодугаар сарын 9-ний 09:40 цагийн байдлаар нийтийн тээврийн үйлчилгээний 117 чиглэлд 701 тээврийн хэрэгсэл үйлчилж байна. Үүнээс 106 чиглэлийн 674 тээврийн хэрэгсэл үндсэн маршрутын дагуу хэвийн явж буй.

Харин авто зам, замын байгууламжийг хаасантай холбогдуулан дөрвөн чиглэлийн 27 тээврийн хэрэгслийн маршрутад өөрчлөлт оруулан зохицуулалт хийлээ. Тодруулбал,

  • Ч:30 Жанжин клуб – Ард кино театр чиглэлийн найман тээврийн хэрэгсэл
  • Ч:06, Ч:06А Толгойт – Ботаник чиглэлийн 14 тээврийн хэрэгсэл
  • Ч:17А Баруун 4 зам – Нарны зам чиглэлийн таван тээврийн хэрэгсэлд тус тус өөрчлөлт оруулаад байна.

 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх