“Дээлтэй Монгол-2023” наадам Сүхбаатарын талбайд үргэлжилж байна

2023 оны 07-р сарын 09 өдөр, 14 цаг 50 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
deeltei mongol
Монгол Улсын Соёлын яам, Нийслэлийн Аялал жуулчлалын газар, Монголын Аялал жуулчлалын холбоо, “Монгол костюмс” төвтэй хамтран зохион байгуулж буй “Дээлтэй Монгол” наадмыг 17 дахь жилдээ уламжлал болгон зохион байгуулж байна.
Энэ удаагийн наадамд 21 аймаг, есөн дүүргийн төлөөллөөс гадна БНХАУ-ын Өвөр Монголын Өөртөө Засах Орны Альшаа аймаг, БНХАУ-ын Шинжьян-Уйгурын Өөртөө Засах орон, мөн ОХУ-ын Тувагийн Бүгд Найрамдах Улсын төлөөлөл оролцлоо. Мөн 07 дугаар сарын 14-ний өдөр Улаанбаатар хотноо дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээ зохион байгуулах Монголын Жиү жицүгийн холбооны тамирчид, “Мон Алтиус-Цагаанбаатар” академийн өсвөрийн жүдочид, Монголын бодибилдинг, фитнессийн холбооны тамирчид, уртын дууны “Өнө” чуулга, Монголын чопперчдын клуб зэрэг 30 гаруй байгууллагын 350 орчим төлөөлөл оролцож, Монгол дээл, хувцасны гайхамшгийг олон нийтэд толилуулав.
“Дээлтэй Монгол-2023” наадмын үеэр
– Шилдэг дүүрэг
– Шилдэг аж ахуйн нэгж байгууллага
– Шилдэг дээл урлаач
– Шилдэг бүжгийн аяны оролцогч
– Хамгийн сайхан дээлтэй гэр бүл – Хамгийн сайхан дээлтэй оролцогч
– Монгол үндэсний хувцастай гадаадын шилдэг оролцогч
– Хамгийн сайхан дээлтэй хүүхэд шалгаруулна.
Наадамд хүрэлцэн ирснээр Үндэсний хувцасны загварын үзүүлбэр, үндэсний тоглоом, наадгай, дээл, хувцас урлаачдын үзэсгэлэн худалдаа зэрэг үйлчилгээг авах боломжтой.
Наадмын үдэш хүүхэд залуучууддаа зориулан “Дээлтэй диско” орчин үеийн хамтлаг дуучдын тоглолт зохион байгуулна. Дээлтэй дисконд Зэвсэгт хүчний Жанжин штабын дэргэдэх Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжим болон “Аравт” хамтлаг, артист Limitking, Don dior, DJ gezeg, DJ Ganaa нар хүрэлцэн уран бүтээлээ толилуулна.
Жанжин Д.Сүхбаатарын талбайд 18:00 цагт “Дээлтэй диско”
Dress code: Дээл

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх