Үндэсний их баяр наадмын амралтын өдрүүдэд Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт осол гэмтлийн шалтгаанаар нийт 4796 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс том хүн 2946, 0-18 насны хүүхэд 1850 байна.
Баяр наадмын өдрүүдэд зам тээврийн ослын улмаас 530 хүн яаралтай тусламж авсан нь нийт яаралтай тусламжийн 11%-ийг эзэлж байна.
Түүнчлэн мориноос унаж гэмтсэн тохиолдол нийт 150 байгаа бөгөөд 66 нь хүүхэд байна. Үүн дотор уралдааны мориноос унасан 21 хүүхэд байна.
Мөн ахуйн хүрээний архидалттай холбоотой зодоон цохион, гэр бүлийн хүчирхийлэлд өртсөн 56 хүн ГССҮТ-д тусламж үйлчилгээ авчээ. (Өмнөх онд 98 хүн тусламж үйлчилгээ авсан) Үүнээс 0-16 насны хүүхэд 6 байна. Дээрх үйлчлүүлэгчдээс 14 нь аюулгүй байдлаа хамгаалуулсан бол, 4 нь хэвтэн эмчлүүлж байгаа юм.
Дашрамд дурдахад, 2022 оны 07 дугаар сард ГССҮТ-ийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нийт 14.207 хүн тусламж үйлчилгээ авчээ. Үүнээс эрэгтэй 8307, эмэгтэй 5900 байгаа бол, 0-18 насны хүүхэд 5965 байна.
ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛЫН ШАЛТГААНТ ӨВЧЛӨЛ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт:
- 2020 оны 6, 7, 8 сард нийт 36.104 хүн тусламж үйлчилгээ авснаас зам тээврийн осол гэмтлийн шалтгаант 3881 байна. Үүнээс эрэгтэй 2309, эмэгтэй 1572, хүүхэд 1325 байгаа юм.
- 2021 оны 6, 7, 8 сард нийт 33.513 хүн тусламж үйлчилгээ авснаас зам тээврийн осол гэмтлийн шалтгаант 3309 байна. Үүнээс эрэгтэй 2060, эмэгтэй 1249, хүүхэд 955 байгаа юм.
- 2022 оны 6, 7, 8 сард нийт 42.886 хүн тусламж үйлчилгээ авснаас зам тээврийн осол гэмтлийн шалтгаант 4139 байна. Үүнээс эрэгтэй 2476, эмэгтэй 1663, хүүхэд 1392 байгаа юм.
- 2023 оны 01 сарын 01-нээс 06 сарын 15-ны байдлаар нийт 74.078 хүн тусламж үйлчилгээ авснаас зам тээврийн осол 5629 байна. Үүнээс эрэгтэй 3264, эмэгтэй 2365, хүүхэд 1702 байгаа юм.
2023 оны эхний таван сард:
Монгол Улсын хэмжээнд осол гэмтлийн нийт 81.971 тохиолдол бүртгэгдсэний 7691 нь /9.4%/ зам тээврийн ослын шалтгаанаар гэмтсэн байна. Зам тээврийн ослын шалтгаант тохиолдол өмнөх оны мөн үеэс 3.3 хувиар өссөн үзүүлэлттэй байна.
Зам тээврийн ослын улмаас амь насаа алдсан 147 тохиолдол бүртгэгдэж, өмнөх оны мөн үеэс 19.2%-р буурсан үзүүлэлттэй байна. Насны бүлгээр харвал 30-49 насанд хамгийн их тохиолдол бүртгэгдсэн байна.
МОРИНООС УНАЖ БЭРТЭХ ШАЛТГААНТ ӨВЧЛӨЛ
Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт:
- 2022 онд мориноос унаж бэртсэн нийт 1598 хүн тусламж үйлчилгээ авснаас 691 нь 2-17 насны хүүхэд байна. Тухайлбал хурдан мориноос унаж бэртсэн 76 хүн, уналгын мориноос унаж бэртсэн 1522 хүн байгаа юм.
- 2023 оны эхний зургаан сард мориноос унаж бэртсэн нийт 620 хүн тусламж үйлчилгээ авснаас 256 нь хүүхэд байна. Тэр дундаа хурдан мориноос унаж бэртсэн 28 байгаа бол, үлдсэн 588 нь уналгын мориноос унаж бэртжээ.
НИЙТ ОСОЛ ГЭМТЛИЙН ШАЛТГААНТ ӨВЧЛӨЛ
2023 оны эхний зургаан сарын байдлаар, Гэмтэл согог судлалын үндэсний төвийн Хүлээн авах яаралтай тусламжийн тасагт нийт 81.942 хүн тусламж үйлчилгээ авсан байна. Үүнээс эрэгтэй 47.490, эмэгтэй 34.452 байгаа бол, 0-18 насны хүүхэд 33.876 байгаа юм.
Осол гэмтлийн тэргүүлэх шалтгааныг авч үзвэл:
- Унаж бэртэх /бүх төрлийн уналт буюу явганаас бүдрэх, ор болон шат, гуу жалга, унаа тэрэг, барилга байгууламжаас унаж бэртсэн/ -40.211
- Амьгүй механик хүчин зүйлд өртөх /Шил шаазан, хутга мэс болон бусад эд зүйлд өртөж гэмтсэн/ -12.946
- Амьтай механик хүчинд зүйлд өртөх /Нохой, муур, морь, мал, хүнд хазуулах/ -7388
- Зам тээврийн осол -7011
- Хүчирхийлэлтэй холбоотой бэртэл гэмтэл /Ахуйн хүрээний болон гэр бүлийн маргаан, зодоон цохион, архи дарс хэтрүүлэн хэрэглэснээс үүдэлтэй/ -1047 (37%)
- Халуун дулаан бодист өртөх буюу түлэгдэж гэмтсэн -6805
- Нохойд хазуулсан -1854 байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
