Орхон голын усны түвшин Булган аймгийн Орхон сум орчимд 35 см, Сэлэнгэ аймгийн Орхон сум орчимд 30 см нэмэгдэж, үерийн түвшинг 5 см орчим даван үерлэж байна. Хэнтий нуруунаас усжих Туул гол /Алтанбулаг сум/, Хараа (Дархан хот/, Ерөө /Ерөө сум/ Хэрлэн гол /Мөнгөнморьт, Багануур Өндөрхаан сум орчимд/, Онон гол /Дадал сум орчимд/, Хан нурууны арын Орхон гол /Өлзийт сум/, Сэлэнгэ мөрөн /Сүхбаатар хот/, Зэгстэй гол /Өлзийт сум/, Онги гол /Сайхан-Овоо/, Халх /Ялалт баг/ орчимд үерийн түвшинг тус тус 10-65 см давсан байдалтай байна.
Харин Хангай нуруунаас усжих Орхон гол /Сайхан сум болон Сүхбаатар хот орчимд/, Онги гол /Сайхан-Овоо сум/, Хэнтий нуруунаас эхтэй Туул гол /Лүн сум/, Ерөө гол /Дулаанхаан сум/ Хэрлэн гол /Өндөрхаан сум/ , Их Хянганы нуруунаас эхтэй Халх гол /Ялалт баг/ орчимд үерийн аюултай түвшинг 5-35 см даван тус тус хүчтэй үерлэж байна.
Цаашид: 7 дугаар сарын 19-нд Орхон гол Сэлэнгэ аймгийн Орхон сум орчимд усны түвшин 35 см, Хэрлэн Чойбалсан хот орчимд 30 см тус тус нэмэгдэх хандлагатай байна.
Иймд дээр дурьдсан гол мөрний сав дагуу суурьшиж, нутаглаж буй ард иргэд, аж ахуйн нэгж байгууллага, аялаж, амарч, зугаалж яваа иргэдийг үерийн аюулаас сонор сэрэмжтэй байж, голын эрэг татам дагуу бууж суурьшихгүй, баталгаатай гүүр гарамаар зорчихыг онцгойлон анхааруулж байна.

Энэ сарын цаг агаарын ерөнхий төлөв
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 64 зөрчил бүртгэгджээ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага эхэллээ
“Хуульчийн про боно-2026” болон “Өмгөөлөгч танд тусалъя” өдөрлөг төв талбайд болж байна
Яармагийн авто замаас Арцатын авто зам хүртэл 350 метр авто зам барина
Сүхбаатар дүүрэг 2026 оныг “Хүүхдийн хөгжлийг дэмжих жил” болгон зарлажээ
Ц.Баярмаа: Үйлчлүүлэгчийнхээ талархсан, гэрэлтсэн харцнаас дараагийн ажилдаа шамдан орох эрч хүчийг авах үе хамгийн сайхан даа
Улаанбаатарт өдөртөө +12 градус дулаан
Тавдугаар сард болох үндэсний бөхийн барилдааны хуваарь
Нийтийн тээвэр карт уншигч нэг төхөөрөмжөөр үйлчилнэ
Нийслэлийн 2026 оны I ээлжийн цэрэг татлага тавдугаар сарын 1-нд эхэлнэ
Өнөөдөр “Хүүхдийг зодож шийтгэхийн эсрэг олон улсын өдөр” тохиож байна
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Чингэлтэй дүүргийн иргэдтэй уулзлаа
Өнөөдөр хөх нохой өдөр
Иргэн, аж ахуйн нэгжийн татварын ачааллыг бууруулах татварын хуулийн нэмэлт, өөрчлөлтийг УИХ-д өргөн мэдүүлнэ
Алба хаагчид 7 иргэний амь насыг авран хамгаалж, 233 иргэнийг утаажилтын бүсээс гаргалаа
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн Казахстан Улсад хийсэн төрийн айлчлал өндөрлөлөө
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Армени Улсын Ерөнхийлөгч Ваган Хачатурянтай уулзлаа
Аж ахуйн нэгжүүд эхний шатанд 20 гаруй сая ам.долларын гэрээ байгууллаа
Өнөөдөр нутгийн зүүн хэсгээр салхитай, сэрүүхэн байна
“Улаанбаатар марафон 2026”-д өнөөдрийн байдлаар 11 мянга гаруй хүн бүртгүүлээд байна
Индонез Улсын 26 иргэн хуурамч визийн зөвшөөрлөөр хил нэвтрэхийг завдлаа
