Дөлгөөн нуурын зүүн талын замыг хааж, засвар хийнэ

2023 оны 07-р сарын 18 өдөр, 17 цаг 57 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
ddd
Сүхбаатар дүүргийн 9 дүгээр хороо, Алтайн гудамж буюу Дөлгөөн нуурын зүүн урд уулзвараас Ногоон нуурын гудамж хүртэлх авто замын хөдөлгөөнийг хязгаарлаж, засварын ажил гүйцэтгэх гэж байна. Тус авто замд эвдрэл гэмтэл гарч, шинэчлэл хийх шаардлага үүссэн тул маргааш буюу долоодугаар сарын 19-ний 23:00 цагаас 21-ний 06:00 цаг хүртэл авто замын зорчих хэсгийг түр хааж, шинэчлэлтийн ажил хийнэ.
Иймд иргэд, жолооч та бүхэн бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцоно уу.

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх