Өнөөдөр шар бар өдөр

2023 оны 07-р сарын 19 өдөр, 07 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
bar jil
-Аргын тооллын 7 дугаар сарын 19. Лхагва (Буд) гараг (2023)
Билгийн тооллын шинийн 2, шар бар, үнэг-8 од, суудал төмөр, мэнгэ 5 шар, рашааны барилдлагатай өдөр. Хутганы ир өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:12-20:44.
-Өдрийн сайн цаг: Нохой(19:40-21:40), хулгана(23:40-01:40), үхэр(01:40-03:40), луу(07:40-09:40), хонь(13:40-15:40) болой.
-Үс бүү засуул хэл ам, хэрүүл тэмцэл ирэх тул мууцээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад баруун зүгт мөрөө гаргавал зохистой.
Нохой, бар, гахай, хулгана жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин бич, могой, морь жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд шагайнд, гэрийн сүлд зуух, пийшинд орших болой.
-Ялгуусны, гахай, хулгана жилтний сүлд гараг, могой, морь жилтний харш гараг.
Аливаа санасан зөв үйл сэтгэлчлэн бүтмүй. Харин газар хагалах, хурим хийх, нохой авах, арилжаа наймаа хийх, хүүхэд хөлд оруулах, хүүхэд гадагш явуулах, хүүр түлэх, цэрэг хөдөлгөх, цацал өргөх, эм найруулах, бэрийн үйл, төрөл садан болох, бурхан сахиус тахих, ном эхлэн заалгах, худаг малтах, үс засуулах, мал хөнгөлөх, малын үс, ноос хяргах, замд гарах, хатуу үйл ажил хийх, лам болох, буяны үйл, гадагш өгөх, хөрөнгө исгэх, үр цацах, мал гаргахад муу.Үр таслах дэлгэрдэгч үхэгсдийг бүү тавь.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх