Модон хохимой өдөр

2023 оны 07-р сарын 24 өдөр, 07 цаг 16 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
honi jil
-Аргын тооллын 7 дугаар сарын 24. Даваа (Сумьяа) гараг (2023)
Билгийн тооллын шинийн 6, харагчин хонь, тугчин-12 од, суудал хий, мэнгэ 9 улаан, үл зохилдохын барилдлагатай өдөр. Модон хохимой өдөр.
-Өдрийн нар ургах/шингэх цаг: 05:18-20:38.
-Өдрийн сайн цаг: Могой(09:40-11:40), бич(15:40-17:40), гахай(21:40-23:40), бар(03:40-05:40), туулай(05:40-07:40) болой.
-Үс бүү засуул модон хохимой өдөр тул муу цээрлэвэл зохилтой.
-Хол газар явагсад урд зүгт мөрөө гаргавал зохистой.
Туулай, гахай, хонь, нохой жилтнээ аливаа үйлийг хийхэд эерэг сайн. Харин үхэр жилтнээ сөрөг муу.
-Хүний сүлд зүрх, гар, хацарт, гэрийн сүлд гэр доторт орших болой.
-Эм хүмүүн, нохой жилтний сүлд гараг.
-Аливаа үйлд муу болой. Бэр буулгаваас үр үгүй болох, нас тэтгэвээс үл өсюү. Тариа тариваас үл ургаюу, аливаа мал, адгуус авбаас хэрэг үл болюу, нэр цол авбаас үл хүлцэн таалагдах, гэр балгас босговоос 100 өдөр шатаагдах.
-Зурхайч лам Д. Цогтбаатар

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх