Чингис хааны музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, засварлана

2023 оны 07-р сарын 27 өдөр, 13 цаг 24 минутад нийтэлсэн (Сэтгэгдэл үлдээх )
zam

Чингис хааны музейн уулзвараас ШУТИС-ийн уулзвар хүртэлх авто замыг хааж, хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийн ажил хийнэ.

Сүхбаатар дүүргийн 3-р хороо Залуучуудын гудамжны хэсэгчилсэн засвар, шинэчлэлтийг 2023 оны долоодугаар сарын 28-ны өдрийн 23:00 цагаас 2023 оны долоодугаар сарын 30-ны өдрийн 06:00 цагийн хооронд хийж гүйцэтгэнэ.

Энэ ажлын хүрээнд тэгш байдал алдагдсан, суулт үүссэн авто замын хашлагыг асфальт бетон хучилтын түвшинд тааруулан засварлах, инженерийн шугам сүлжээний худгийн тагийн түвшин тааруулах юм.

Түүнчлэн урт нь 0,500 метр, өргөн 16 метр асфальтбетон хучилтын ажил хийхээр төлөвлөжээ.

Иймд иргэд, жолооч нарыг бусад замыг сонгон хөдөлгөөнд оролцохыг Нийслэлийн Замын хөгжлийн газраас зөвлөж байна. 

Танд таалагдаж байвал LIKE хийгээрэй. Баярлалаа

АНХААРУУЛГА: Уншигчдын бичсэн сэтгэгдэлд ОНЦЛОХ.МН хариуцлага хүлээхгүй болно. ОНЦЛОХ.МН сайт ХХЗХ-ны журмын дагуу зүй зохисгүй зарим үг, хэллэгийг хязгаарласан тул Та сэтгэгдэл бичихдээ бусдын эрх ашгийг хүндэтгэн үзнэ үү.

Сэтгэгдэл үлдээх