“Монголын төмөр зам” ТӨХК-ийн Гадаад харилцаа, олон нийттэй харилцах албаны Ахлах мэргэжилтэн Буянгийн Батцэцэг нь 2023 оны 08 дугаар сарын 09-ний өдөр зуурдаар таалал төгсөж бид бүхэнд нөхөж баршгүй хүнд гарз тохиолоо.
Б.Батцэцэг нь 1985 оны 02 дугаар сарын 28-ны өдөр Хэнтий аймгийн Өндөрхаан суманд төрж өссөн. 1992-2002 онд Хэнтий аймгийн арван жилийн дунд сургуульд, 2002-2006 онд СУИС-ийн харьяа Радио, теливизийн дээд сургуулийг Сэтгүүлч мэргэжлээр төгссөн бөгөөд Удирдлагын академийн Төрийн удирдлагын магистрантурт суралцаж байсан.
Тэрээр 2013-2020 онд MNC тв-д Сэтгүүлч, 2021-2022 онд “Зүүнбаян төмөр зам” ХХК-нд Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах мэргэжилтнээр ажиллаж байгаад 2022 оноос “Монголын төмөр зам” ТӨХК-нд шилжин ажиллаж ирсэн билээ.
Б.Батцэцэг нь 2013 онд Монголын сэтгүүлчдийн нэгдсэн эвлэлийн “Ган үзэгтэн”, 2015 онд Хэвлэл мэдээллийн тэргүүний ажилтан, 2017 онд БСШУЯ-ны Соёлын тэргүүний ажилтан цол тэмдэг, 2021 онд Төрийн дээд шагнал Хөдөлмөрийн хүндэт одон медалиар тус тус шагнагдаж салбартаа манлайлан ажиллаж байсан тэргүүний сэтгүүлчдийн нэг байлаа.
Б.Батцэцэгийн маань дайчин зан чанартай, сэргэлэн цовоо, чин шударга, гал цогтой, хөдөлмөрч хичээнгүй, хамт олныг манлайлагч, хамтран ажиллаж буй хүндээ түшигтэй, тусч цайлган сэтгэл бид бүхний зүрх сэтгэлд үеийн үед дурсагдах болно.
Талийгаачийн ар гэр, найз нөхөд, төрөл төрөгсөд, хамтран зүтгэгч, хамт олонд гүн эмгэнэл илэрхийлье!
Ум сайн амгалан болтугай!
“Монголын төмөр зам” ТӨХК
2023.08.09

НҮБ-ын ХХААБ-ын ерөнхий захирал мэндчилгээ ирүүлжээ
ОХУ-ын Ерөнхийлөгч В.Путин мэндчилгээ ирүүллээ
Ерөнхийлөгч Доналд Ж.Трамп Үндэсний их баяр наадмын мэндчилгээ ирүүлжээ
Нийслэлийн Эрүүл мэндийн газраас 45 баг иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлж байна
Улаанбаатарт өдөртөө +17 градус дулаан
Наадмаар хуушуур идэхдээ юуг анхаарах вэ?
БНСУ-ын Ерөнхийлөгчийн төрийн айлчлал өндөрлөлөө
Монгол Улсын Ерөнхий сайд Н.Учрал Үндэсний их баяр наадмын мэндчилгээ дэвшүүллээ
УИХ-ын дарга С.Бямбацогт баяр наадмын мэндчилгээ дэвшүүлэв
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён, гэргий Ким Хе Гён нар Үндэсний их баяр наадмын нээлтэд хүндэт зочноор оролцлоо
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх Үндэсний их баяр наадмыг нээж үг хэллээ
Наадмын амралтын өдрүүдэд нийслэлийн эрүүл мэндийн байгууллагууд дараах хуваарийн дагуу ажиллана
Ерөнхийлөгч У.Хүрэлсүх, И Жэ Мён нар албан ёсны уулзалт хийлээ
Үндэсний их баяр наадмын өдрүүдэд үйлчлэх нийтийн тээврийн автобусны чиглэлүүдийг танилцуулж байна
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 48 зөрчил бүртгэгджээ
Монгол Улсын Ерөнхийлөгч У.Хүрэлсүх цэргийн дээд цол хүртээв
Монелийн замыг шөнийн цагаар хааж шинэчилнэ
Эрхтэн, эд, эс шилжүүлэн суулгах тухай хуулийг ердийн журмаар дагаж мөрдөнө
Баянхонгор аймгийн Баянлиг сумын тэмээчин Цэдэнгийн Шинэнд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодсон 66 зөрчил бүртгэгджээ
Олон улсын олимпын хорооны хүндэт гишүүн Ш.Магванд Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
“Монполимет” группын үүсгэн байгуулагч Ц.Гарамжав нарт Хөдөлмөрийн баатар цол хүртээлээ
БНСУ-ын Ерөнхийлөгч И Жэ Мён төрийн айлчлал хийнэ
Улаанбаатарт өдөртөө +27 градус дулаан
